Г.Тэмүүлэн: Хавдрын шинэ эмнэлгийн ТЭЗҮ, бүтээн байгуулалтад нийт найман тэрбум төгрөг төсөвлөсөн

Zuv.mn
7 цаг 24 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд 10.00 цагаас эхэлж, Төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Өнөөдөр долоо асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Яг одоо Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, Төсвийн ажлын хэсгийн гишүүд хариулж байна. Л.Мөнхбаясгалан гишүүн Хавдрын шинэ эмнэлгийн зориулалтаар хэчнээн төгрөг төсөвт тусгасныг тодруулж өгөхийг Ажлын хэсгээс хүссэн.

Түүний асуултад Төсвийн ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн гишүүн “ТЭЗҮ боловсруулах зориулалтаар гурван тэрбум төгрөг, дэд бүтцийн ажилд шаардлагатай 10 тэрбум төгрөгийн таван тэрбумыг нь 2025 оны төсөвт суулгасан. Нийт найман тэрбум төгрөгийг Хавдрын шинэ эмнэлэг барих зорилгоор төсөвт суулгаад байна.

Дээр нь, Хавдрын эмнэлгийн зориулалттай шаардлага хангасан барилгыг лизингээр авах асуудлыг шийдэж өгсөн. Шинэ эмнэлэг лизингээр авахын тулд 23 тэрбум, тоног төхөөрөмж авахад 6 тэрбум гаруй, нийт 31, 32 тэрбум төгрөгийг энэ зориулалтаар төсөвт суулгасан” гэж хариуллаа.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна