Тэмцэгч Г.Солонго болон Г.Адилбиш нарын газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хятад ажилчдын кемп рүү орж нэгжлэг хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тухайн иргэдийг 48 цагийн хугацаатайгаар саатуулан шалгаж эхэлжээ.
Тодруубал, Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр луу Г.Солонго, Г.Адилбиш нарын тэмцэгч гэх иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, дураар авирлан шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн.
Уг асуудалд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг зохион байгуулж байгаа талаар өчигдөр мэдээлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.172
Zuv
Хариулах