Хятад ажилчдын кемп​ рүү халдсан тэмцэгч Г.Солонго нарын иргэдийг шалгаж эхэлжээ

Х.Есү
1 цаг 0 минутын өмнө

Тэмцэгч Г.Солонго болон нэр бүхий иргэд газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хятад ажилчдын кемп рүү орж нэгжлэг явуулж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө. 

ЦЕГ: "Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын V багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр руу нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, дураар авирлан шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн.

Уг асуудлыг тус аймгийн цагдаагийн газраас бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас дээрх асуудлыг шуурхай шалгаж, тогтоогдсон нөхцөл байдлыг эргэн мэдээлэх болно.

Иргэд, олон нийт аливаа асуудлын талаар өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандаж, гэмт хэргийн болон сөрөг үйл явдалд бусдыг турхирч, уриалахгүй байхад онцгой анхаарч, хууль журмыг хэрэгжүүлж, дагаж мөрдөнө үү" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна