Нэгдүгээр ангид элсэх сурагчдыг өнөөдрөөс бүртгэж эхэлнэ

Zuv.mn
1 цаг 52 минутын өмнө

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл өнөөдөр /2026.08.17/ эхэллээ. Тодруулбал, нэгдүгээр ангид элсэгчдийг  E-Mongolia системээр бүртгэнэ. Бүртгэл наймдугаар сарын 17-ны 09:00 цагаас эхлэх бөгөөд наймдугаар сарын 28-ны 23:59 цаг хүртэл үргэлжлэх юм.

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээнд хамрагдахдаа дараах зүйлсийг анхаарна уу!

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Хэрэв хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол шилжилт хөдөлгөөнийг 08 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө баталгаажуулсан байх;
  • Бүртгэлд 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн зургаан настай хүүхэд хамрагдана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна