Н.Алтанхуяг: Намайг дарамталж, чимээгүй байлгах гэж хөгжлийн банкны хэрэгт холбосон

Х.Есү
4 цаг 25 минутын өмнө

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 

Н.Алтанхуяг: "Надад хөгжлийн банкны гэх хэрэг байхгүй. Манай анхан шатны шүүх шударга ажилласан. Засгийн газрын тогтоолоо буруутгаад байгаа нь болохгүй гээд намайг цагаатгасан шүү дээ.

Намайг яагаад хөгжлийн банкны хэрэгт оруулсан гэхээр УИХ дээр олон удаа дэмий донгосдог нөхөр байгаа юм. Наадхаа дуугай болгоод, өөр ажилтай болго л гэсэн утгатай. Тэгээд намайг гурван жил хорлолоо шүү дээ. 

Би их хурал дээр ард түмний ахуй амжиргаа, улс орны сайн сайхны төлөө л олон зүйл хэлдэг шүү дээ. Харин миний хэлсэн үгнүүд эрх баригчдад таалагддаггүй юм шиг байна.  Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхгүй байх зорилгоор дарамталж байгаа бололтой. Зүгээр байхад ингээд байгаа бол нэр дэвшээд алалцсан ч яах вэ" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.102
    31 минутын өмнө

    Норовын залуу шаасан бол хэлдэээ ккк

    Хариулах