Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утааг бууруулах чиглэл өгчээ

Х.Есү
8 цаг 5 минутын өмнө

Өвлийн улирал эхэлж Улаанбаатар "Утаанбаатар" боллоо. Иргэд ч дор бүрнээ утааны асуудлыг ярьж, гарц шийдлийг эрэлхийлсээр байна. 

Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ дахь намын бүлгүүдийн дарга нар, хотын удирдлагууд, агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч нар, холбогдох яам тамгын газрын хүмүүсийг дуудаж уулзжээ. 

Ерөнхийлөгч агаарын бохирдлыг бууруулах ажил асар удаан, олигтой шийдэл яагаад гаргаж чадахгүй байгааг асууж чиглэл өгсөн байна. 

Мөн Улаанбаатарын утааны асуудал аюултай байдалд хүрч, ханиад томуугаар хүүхдүүд хүнд өвдсөөр байхад дарга нар анхаарахгүй, үл тоосон байдал гаргаж байгааг нь хатуухан шүүмжилсэн гэх мэдээлэл байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.180
    6 цагийн өмнө

    Ээ бурхан минь наад хүмүүс нь ямар хугацаанд биелүүлэх юм бол доо хүлээсээр байтал хордох нь хордоод үхэаь дуусчих ви дээ!!!!

    Хариулах