Ерөнхийлөгчийн зүгээс өгсөн “Монголын нийт хүн амын талаас илүү нь оршин сууж байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ажиллаж, бодитой үр дүн гаргах” чиглэлийн дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Агаарын бохирдол үүсгэж байгаа хүчин зүйлүүдийг хэрхэн буулгах талаар урт болон дунд хугацааны төлөвлөгөө гаргаж ажиллах” чиг үүрэг бүхий Үндэсний хороог байгууллаа. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Байгаль орчны сайд С.Одонтуяа ахална. Нарийн бичгийн даргаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ажиллах юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна