Нийслэлчүүдийн хамгийн тулгамдсан асуудал болоод буй агаарын бохирдлыг бууруулахад ямар гарц гаргалгаа байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.
Тэрбээр "Зуухыг сайжруулна гэдэг бол богино хугацааны шийдэл. Тэгэхээр бид дунд, урт хугацаандаа утаагүй болъё гэж байгаа бол зөвхөн зуухан дээр төвлөрөх биш дулаалган дээр төвлөрөх ёстой.
Дулаалга хийснээр эрчим хүчний зарцуулалт буюу түлш, цахилгааны зарцуулалт багасна. Ингэснээр өрхийн санхүүг хэмнэх боломжтой мөн утаа багасна гэж харж байгаа.
Мөн Улаанбаатар хотын утаагүй бүс нь хаана байхыг хот төлөвлөлтөөр зохицуулах ёстой. Утаагүй бүсдээ цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт, тасалдахгүй байхыг төрөөс хариуцах ёстой.
Ийм боломж бүрдсэнээр айлууд гэр, байшингаа дулаалаад цахилгаанаар халаах арга хэмжээгээ авна. Дулаалганд нь ногоон зээл олгох боломж байж болно. 28 тэрбум төгрөгөөр зуух тарааж галлагааг дэмжихийн оронд дулаалгыг дэмжих юм бол утаа мэдэгдэхүйц буурна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна