Өнөөдөр УИХ-ын .
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
- Агаарын бохирдлын асуудлаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын даргын мэдээллийг сонсох
- “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, сайжруулсан түлшний нөөц, чанарын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсох
- Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Эдийн засгийн байнгын хороо
- Сэргээгдэх эрчим хүчний төслүүд болон эрчим хүчний үнэ, тариф, эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсох
- Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, уул уурхайн салбараас хүртэх үр өгөөжийн талаар орон нутгийн иргэдийг мэдээлэлжүүлэх, уул уурхайн биржийн арилжаа болон ашигт малтмалын бүтээгдэхүүний үр өгөөжийг нэмэгдүүлэх, газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсох
- Эдийн засгийн өсөлтийг тэтгэх, экспортыг дэмжих зам, тээвэр, эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах логистикийн оновчтой сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, агаарын тээврийг либералчлах, төмөр замын дэд бүтэц, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, авто замын сүлжээг өргөтгөх чиглэлээр 2024 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Зам, тээврийн сайдын мэдээллийг сонсох
- Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагаа, чөлөөт худалдааны гэрээний талаарх Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсох юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна