Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо автозамын зорчих хэсэгт хоёр суудлын автомашин мөргөлдөж, хүн хавчуулагдсан тухай дуудлагыг ОБЕГ энэ сарын 29-ний өдрийн 19:31 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн “Тоёота приус-30” загварын суудлын автомашин, иргэн А-ийн улсын дугааргүй “Тоёота приус-41” загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, “Тоёота приус -41” загварын суудлын автомашинд зорчиж явсан З /8 настай эрэгтэй/, У /6 настай, эмэгтэй/ автомашины бүхээг дотроо хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган нийслэлийн ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна