Б.Пүрэвдагва: Туулын хурдны замын трассыг өөрчилж төслийг үргэлжлүүлэх хэлэлцээрт орсон.

Х.Есү
2026/08/19

Засгийн газраас туулын хурдны замын төслийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Гэвч хотын дарга Б.Пүрэвдагва Туулын хурдын замын трассыг өөрчилж, төслөө үргэлжлүүлэх тохиролцоонд хүрсэн гэж мэдээллээ. 

Тэрбээр, ""Намайг ажлаа авахад долдугаар сарын 10-ны дотор хэлэлцээр хийж чадахгүй бол асуудал Арбитрийн шүүхэд шилжиж бид зам ч үгүй, төсөл ч үгүй болох нөхцөл рүү орох эрсдэл байсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар гүйцэтгэгч компанитай хэлэлцээр хийсэн. 

Арбитрт хандах аюулаас холдсон. Одоо төсвийн асуудлаарх шүүхийн процесс хүлээж байна. Ер нь Улаанбаатар хотод зам хэрэгтэй. Нэгэнт төлөвлөсөн замын төсөл түгжрэлийг бууруулах үр дүнтэй байх ёстой. Төлөвлөсөн төсөл дээр трассаа өөрчилнө гэсэн нөхцөлтэй гүйцэтгэгчтэй хэлэлцээрт орсон. Гэрээндээ өөрчлөлт оруулсны дараа трассаа албан ёсоор зарлана. Байгаль орчинд ээлтэй байдлаар түгжрэлийг бууруулахад хаана ямар трасс, ямар олон түвшний уулзвар, хаана давхар зам хэрэгтэй вэ гэдгийг ярилцана" гэв.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.150
    2026/08/19

    Zov zov

    Хариулах
  • 103.212.117.172
    2026/08/19

    Хурдны зам хэрэгтэйг одоо л ойлгов уу эргүү дагз.

    Хариулах
  • 202.55.186.137
    2026/08/19

    Больчооч ээ! 30-хан км хурдны замыг асар их мөнгөөр хийсэн нэр зүүж МАН-ын санхүүжилтийг босгох гэж байгааг хүн бүхэн мэдэж байна ш дээ. МАН өөрсдөө сонгуулийн зардлыг өсгөж,мөнгөөр туйлж санал худалдаж авдаг тогтолцоог угсарсан. Одоо боль дүх үү??? 2027,2028 онд зардал багатай сонгууль хиймээр байна. Одоо төрийг мэдлэгтэй нь биш мөнгөтэй нь удирдаж байна. Тиймээс асар их ашиг сонирхол,амбицтай хүмүүсийн нөлөөгөөр сонгуулийн зардал өндөр болж, төрийн шийдвэр утгаа алдаж, төр дампуурч байна шдээ. Зардал нь бага бол мөнгө багатай төрийн хар хүн, эрдэм мэдлэгтэй жир хүмүүс төрд орж улсаа удирдана ш дээ. Юманд хэмжээ хязгаар байдаг шүү!!!!!

    Хариулах