​ Хагас коксын тендерийг "будилуулсан" байж болзошгүй Ц.Эрдэнэбаярын ХОМ

Zuv.mn
1 цаг 9 минутын өмнө

“Тавантолгой түлш” ХХК нийслэлчүүдийн ирэх өвлийн хэрэгцээнд хагас кокс нийлүүлэх компанийг сонгохдоо зориудаар оролцогч компаниудын тоог хязгаарлах үр дагавартай шийдвэрийг гаргасан байж болзошгүй, улмаар бүтээгдэхүүнд агуулагдах хүнцэлийн хэмжээг шаардсан түвшинд нотолж чадаагүй ААН-ийг шалгаруулсан талаар бид өмнө нь та бүхэндээ мэдээлэл бэлтгэн хүргэсэн.

Тэгвэл энэ удаад бид уг тендерийн захиалагч болох Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч асан, тендерийн үр дүн гарсны дараа шууд ажлаа өгсөн Ц.Эрдэнэбаярын Хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.

Ц.Эрдэнэбаяр нь 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тус албан тушаалд томилогджээ.

Улмаар 2025 онд:

Өөрийн орлого: 149,049,600

Гэр бүлийн гишүүдийн орлого: 86,688,300

Нийтийн орон сууц: 3

Үйлчилгээний зориулалттай барилга: 2

Авто зосоол: 1

Хурдан удмын адуу: 89

Газар: 6 / Өмчлөх-489м2-1, Өмчлөх-630м2-1, Эзэмших-124м2-1, Эзэмших-2га-1, Эзэмших-60м2-1, Эзэмших-660м2-1/

Үнэт эдлэл: 35,000,000 төгрөгийн үнэт эдлэл

Хадгаламж: Дотоодын банкинд 77,038,400 төгрөг

Компани: Лариско Медиа Групп ХХК, Эрдэнэткредит ХХК ХХК, ПУБА ХХК, Хосган хас ХХК, Этнано ХХК-иудыг 40, 100 хувь эзэмшдэг гэсэн Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгч байжээ. 

Тэрбээр 2024 онд 71,656,300 төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол 2025 онд 149,049,600 болж, даруй хоёр дахин нэмэгджээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна