Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ

Х.Есү
1 цаг 42 минутын өмнө

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ. 

Тодруулбал, Дорнод аймгийн сум дундын анхан шатны шүүх өчигдөр буюу энэ сарын 18-нд хуралдаж, дээрх хоёр иргэнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэсэн байна. 

Дээрх хоёр иргэн нь Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр руу зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, дураар авирлан шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.186.137
    52 минутын өмнө

    Наад 2-оо нийгмээс тусгаарла! хууль зөрчөөд зогсохгүй 2 улсын харилцаа, ҮАБ-д нөлөөлөх хэмжээний анархист үйлдлийг удаа дараа хийж байгаа этгээдүүд! Орос-Украйны дайн юунаас болж гарав?? Украйн дахь оросуудын эрх ашгийг зөрчиж ялгаварлан гадуурхсанаас үүдэж Орос иргэдийнхээ төлөө дайн эхлүүллээ гэсэн. Ер нь дайн самуун эхлэхэд энэ мэтийн өгөөш, зориудын үйлдэл нөлөөлдөг. Иргэд хоорондын асуудлаас том асуудал эхэлдэг. Наад 2 авгай чинь тусгай даалгавартай, ардаа эзэнтэй байх. Зориуд өдөөн хатгаж байгаа байх. Дагаж мөрд гэж эрх зүйн хэм хэмжээ тогтоодог. Хууль хүч, тагнуул, төрийн байгууллагууд эс мэдэгч царайлж болохгүй. Юу ч болж мэднэ.. Хамгийн наад зах нь гадаадын хөрөнгө оруулалт үргэнэ. Цаашилбал улс хоорондын асуудал, үймээн самуун үүсгэнэ. ТӨРТЭЙ юм бол ХУУЛИА сахиул!!!

    Хариулах