Нийслэлд энэ онд 80 цэнэглэгч станц, "Ногоон өртөө" байгуулна

Zuv.mn
47 минутын өмнө

Улаанбаатар хот 2026 онд 80, 2027 онд 210 цэнэглэгч станц ногоо өртөө байгуулахаар зорьж ажиллаж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэх зорилт тавьсан. Ингэснээр ойролцоогоор 166 мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулна гэж тооцоолж байна. Энэ нь 33 мянган янданг буулгасантай тэнцэх үзүүлэлт аж. 

Энэ онд нийслэл нийтийн тээврийн салбартаа 60 ногоон буюу цахилгаан автобусыг оруулж ирэхээр төлөвлөжээ. COP17 бага хурлын үеэр Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, ногоон шилжилтэд нэгдэх боломжтой нь харагдаж байна. Монгол Улсын Засгийн газраас ногоон шилжилт, сэргээгдэх эрчим хүчийг бодлогоор дэмжиж, эрх зүйн уян хатан зохицуулалтуудыг хийж өгч байна. 

Энэ хүрээнд 32-ын тойргийн авто зогсоолд “Ногоон өртөө”-ний нэг байршлыг нэмж нээсэн бол цаашид “Ногоон өртөө” нь Улаанбаатар хот төдийгүй 21 аймгийн хэмжээнд үргэлжилнэ. Монгол Улсад цахилгаан тээвэр нь ногоон эдийн засаг, эрчим хүчний шилжилт, дотоодын бизнесийн шинэ салбар болон хөгжих бүрэн боломжтой гэж үзэж буй юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна