Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг дэвсгэрт Араб иргэд Монгол Улсын иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.
Тэгвэл тус сумын ЗДТГ-аас эмгэнэл илэрхийлжээ.
“Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн эмгэнэлтэй хэрэг гарсанд гүнээ эмгэнэл илэрхийлье. Тус сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас Шонхор шувуу барих отог, кемп байрлуулах гэрээг байгуулаагүй. Шонхор шувууны нүүдэл, байршлыг харгалзан манай сумд отог, кемп байрлуулах зөвшөөрөл хүссэнийг олгоогүй болно.
Зэргэлдээ сумдад байрших отгийнхон тус сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх, нутаг дэвсгэрт шувуутай хөөцөлдөх зэрэг үйлдлүүд удаа дараа гарч, сумын ЗДТГ, Цагдаагийн хэсгээс хоёр удаа ажлын хэсэг гарч тухайн бүсэд ажиллахдаа бэлчээр нутаг талхлахгүй байх, зам харгуй шинээр гаргахгүй байх, нутгийн иргэд малчдыг бухимдуулахгүй байхыг удаа дараа сануулж ажилласан.
Хууль тогтоомж зөрчсөн нутаг дэвсгэрт удаа дараа орж ирж шонхор шувуу хөөцөлдөж барьж байгаа байдлыг харгалзан сумын удирдлагын багаас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нэг гэрээ байгуулсан боловч одоогоор сумын төрийн сан, ОНХС-д мөнгө аваагүй болно.
Хэргийг Цагдаагийн байгууллагаас шалган ажиллаж байна. Иймд иргэд та бүхнийг олон нийтийн сүлжээгээр иргэдийг бухимдуулах таагүй зүйл бичихгүй байхыг хүсье” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна