- РЕКЕТЧНИЙ ГАР ХӨЛ БОЛЖ ТӨРИЙН НЭР ГУТААЖ ЯВАА ЦАГДАА, ШҮҮХ, ПРОКУРОРЫНХНЫ “СОНГОДОГ ДЭЭРЭМ”-ИЙГ ЗОГСООЖ ӨГНӨ ҮҮ, ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ АА -
“Урьхан”-ы гэдгээрээ олонд танигдсан Б.Чинбат иргэн В.Ганзоригийн лицензтэй талбайгаас 300 гаруй тэрбум төгрөгийн алтыг нь ухчихсан хэрнээ “таван сая доллараа залилуулчихлаа” гэсэн хуурамч гомдол гаргаж жирийн нэг бизнес эрхлэгч залууг шоронд хориулчихсан байх юм. Бизнесийн ертөнцийнхөнд хүн дээрэмдэж хөлжсөөр ирсэн хар түүхээрээ танигдсан Б.Чинбат цагдаа, прокурор, шүүх, хөрөнгөжсөн хурандаа нарт нөлөөлж, шуудхан хэлэхэд Монгол улсын нэрийн өмнөөс ажилладаг хууль, хяналтынхныг хөдөлгөж иргэн В.Ганзоригийг торны цаана суулгачихаж.
“Урьхан”-ы Б.Чинбат 560 кг алтыг В.Ганзоригийн лицензтэй талбайгаас ухаж 360 тэрбумаар тоологдох их мөнгө халаасалсан юм байна. Гэвч түүний шунал ингээд зогссонгүй. “Нэр дээр чинь байгаа өөр талбайгаас ахиж алт ухмаар байна. Чи үг дуугүй зөвшөөр. Зөвшөөрөхгүй бол шоронд хориулж чадна шүү” гэсэн утгатай үг хэлж В.Ганзоригийг заналхийлж байж. Б.Чинбатад үйлчилдэг хууль хяналтынхны дарамт, заналхийллээс болж өчнөөн тэрбумын алтаа ухуулсан бизнес эрхлэгч В.Ганзориг энэ удаа “Би лицензтэй талбай руугаа оруулахгүй” гээд гөжчихөж. Тэгж гөжсөнөөсөө болж цагдан хорих 461дүгээр ангид хоригдож байгаа юм байна. “Урьхан”-ы босст үйлчилдэг хууль, хяналтынхан, цагдаагийн хурандаа нарыг нэрлэхээсээ өмнө Б.Чинбатын “Таван сая ам.доллараар хохирсон” гэх гомдлын цаад үнэнийг тодруулж бичье.
“УРЬХАН”-Ы Б.ЧИНБАТЫН “ТАВАН САЯ АМ.ДОЛЛАРААР ХОХИРСОН” ГЭХ ХУДАЛ ГОМДЛЫН ҮНЭН ТҮҮХ НЬ ЮУ ВЭ?
Б.Чинбат одоогоос таван жилийн өмнө буюу 2022 онд МV021972 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 5 сая ам.доллараар В.Ганзоригоос худалдан авч байж. “Урьхан”-ы босс тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийг 2022 онд өөрийн эзэмшлийн “Вайнд Майнд” ХХк руу шилжүүлж аваад 140 кг алт олборложээ. 140 кг алтыг мөнгөөр үнэлбэл 50 орчим тэрбум төгрөг болно.
Бүр тодруулж хэлбэл мань эр 5 сая ам.доллар буюу 14 тэрбум төгрөгөөр худалдаж авсан лицензээсээ 50 тэрбумыг олчихож. Цэвэр ашиг нь дор хаяж 36 тэрбум төгрөг гэсэн үг. Ийм өндөр ашиг хийсэн ч Б.Чинбатын шунал зогссонгүй. В.Ганзоригийн компанийн өөрт нь шилжүүлж өгөөгүй ашиглалтын талбайгаас бас алт олборлож эхэлжээ. Зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборловол Эрүүгийн гэмт хэрэг болдог хуультай. Харамсалтай нь хууль, хяналтынхнаар хамгаалуулсан Б.Чинбатад Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл үйлчлээгүй өнөөг хүрсэн байх юм.
Уг нь В.Ганзориг “Урьхан”-ы боссын дээрэм эхэлсэн даруйд буюу 2022 онд “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэлээр цагдаад гомдол гаргаж, Б.Чинбатад Эрүүгийн хэрэг үүсч байжээ. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Чинбат БНСУ руу зугтаж, хоёр сарын турш Монголд ирээгүй аж.
Шуналаа барьж дийлэлгүйгээр өөр компанийн эзэмшлийн талбай руу халдан алт олборлож гэмт хэрэг үйлдсэн Б.Чинбат Солонгосоос ирэнгүүтээ В.Ганзоригтой уулзжээ. Тухайн үед “Урьхан”-ы босс “Гомдлоо татаад авчих” хэмээн В.Ганзоригоос гуйсан байх юм. Удаа дараа ийн гуйсны эцэст тэд тохиролцоонд хүрээд салцгаажээ. Тохиролцоо нь их энгийн. 5 сая ам.доллараар шилжүүлж авсан тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан компанитай нь цуг буцаагаад В.Ганзориг руу шилжүүлж өгсөн байна.
Ийнхүү Б.Чинбат 36 орчим тэрбумын төгрөгийн ашигтайгаар В.Ганзоригтой үүсгэсэн харилцаагаа дуусгажээ. “Урьхан”-ы боссын “Таван сая ам.доллараа залилуулсан” гэх худал гомдлын цаад үнэнийг ухвал ийм л баримтууд гарч ирж байна. Шуудхан хэлэхэд, “Урьхан”-ы Б.Чинбат жирийн нэг бизнес эрхлэгч залуугийн хууль ёсоор авсан лицензийг нэр дээрээ шилжүүлж өчнөөн зуун кг алт ухаж, хэдэн арван тэрбумыг халааслачихаад нохойтоод эхэлчихэж.
Б.Чинбатын рекетийн түүх ингээд зогсохгүй. В.Ганзоригийг хууль, хяналтынхан, хөрөнгөжсөн хурандаа нараараа дарамтлуулж 2025 онд ээлжит “дээрэм”-ээ хийж байжээ. Бүр тодруулж хэлбэл, тэрээр В.Ганзоригийн эзэмшлийн МV-22106 гэсэн ашиглалтын талбайд олборлолтын үйл
ажиллагааг явуулж, ашгийнх нь 80 хувийг халаасалж байж. Өнгөн дээрээ гэрээ байгуулж харилцан тохиролцсон гэх ч хөшигний цаана хуулийнхний дарамт, боловсон дээрэм нуугдаж байсан гэх. Б.Чинбат энэ удаа В.Ганзоригийн компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 420 кг алт олборлосон байх юм.
Энэ бүхний эцэст дахин өөр талбай руу нь шунаж алт олборлохоор дайрахад нь В.Ганзориг “Үгүй” гэсэн эрс хатуу хариу барьжээ. Үүнийхээ горыг амсч шоронд суусан талаар нь өмнө өгүүлсэн учраас илүүг нуршаад яахав.
“УРЬХАН”-Ы Б.ЧИНБАТТАЙ ХАМТАРЧЖИРИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУГ РЕКЕТЭЛСЭН ШҮҮХ, ЦАГДАА, ПРОКУРОР, ХӨРӨНГӨЖСӨН ХУРАНДАА НАРТАЙ ТАНИЛЦ!
“Урьхан”-ы боссын “Чамайг шоронд хийлгэж байгаад алтаа ухна” гэсэн заналхийллийг биелүүлж өгсөн хамсаатнууд буюу эрх мэдэлтнүүдийг одоо нэрлэе. В.Ганзоригийн өөрийнх нь хэлснээр цагдаагийн хөрөнгөжсөн дэд хурандаа нарын тоонд багтах “пээдэг” Эрдэнэбаяр, цээж Ууганбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Булганы шүүх, цагдаа, прокурорынхон, Чингэлтэй дүүргийн прокурорынхон “Урьхан”-ы Б.Чинбаттай хамссан байна. 2025 оны зун цагдаагийн хурандаа “банхар” Батсайхан В.Ганзоригийг “Чинбаттайгаа учраа олчихвол бүх юм дууслаа шүү дээ” гэж дарамталж байж. Шуудхан хэлэхэд улсын прокурор, ЦЕГ-ын томчууд, хөрөнгөжсөн
хурандаа нар, шүүгчид “Урьхан”-ы Б.Чинбаттай нийлж сонгодог дээрэм хийж байна. Хууль шүүхийнхний ил цагаан дээрэм, өдөр ирэх бүр өргөссөөр буй шударга бусын хонгилын ганцхан жишээг дурдахад л ийм байна.
Улсын прокурор, цагдаа зүгээс даалгавар өгөөд л жирийн нэг бизнес эрхлэгчээ захын нэг рекетчинтэй нийлээд дээрэмдэж буй энэ бусармаг явдалд анхаарлаа хандуулж, Монгол Улсын нэрийн өмнөөс ажилладаг цагдаа, шүүх, прокурорынхонд хариуцлага тооцно уу, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал, Хууль зүйн сайд С.Амарсайхан, ЦЕГ-ын дарга, Ерөнхий прокурор оо.
Жирийн нэг бизнес эрхлэгчийн үйл ажиллагаагаа явуулж буй ашиглалтын талбайд захын нэг рекетчин л Монголын төрийн цагдаагийн тусгай албыг десант болгон буулгаж байгаа нь арай хэтэрсэн хэрэг биш үү. Энэ төрд эзэн байна уу, ингэхэд?! Хамгаа завшуулчихаад нэмж дээрэмдүүлэхгүй гэж эрхээ хамгаалж дуугарсныхаа төлөө бизнес эрхлэгчдээ цагдан хорих 461 дүгээр анги руу ачсаар байх юм уу, Ерөнхий сайд аа. Жирийн нэг бизнесмэнийг ингэж улаан цагаан дээрэмдэж байхад үгээ хэлнэ үү, Ерөнхийлөгч өө.
Ядарсан иргэний хүүг зодсон баячуудын хүүхдийг ялгүй мулталсан Мэргэнийг тэд өмгөөлөгчөөрөө сонгосон байна лээ. Өнөөх нь хохирсон бизнес эрхлэгчийн талаар ор үндэсгүй мэдээлэл цацаж байгаа нь шударга ёс мөн үү, Хууль зүйн сайд аа.
Эх сурвалж: Өдрийн сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.184
Энэ. Их. Алтны. Татвар. Хаана. Байна. Вэ. Төрд. Хэдэн. Төгрөгний. Тавар. Төлсөн. Бэ. 450. Кг. Өшөө. Ч. Их. Хэмжээний. Алт. Унажээ. Энэ. Алтны. Татвар. Төсөвт. Хэдэн. Төгрөгний. Татвар. Төлснийг. Ил. Болго. Энэ. Олон. Хүмүүст. Хичнээн. Төгрөгний. Авилгал. Өгсөн. Бүгдийг. Нь. Ил. Болгож. Мөн. 500. Кг. Алтаа. Гэнэтийн. Ашгийн. Татвараас. Нууж. Буцаагаад. Газарт. Булсан. Хүүхний. Төлсөн. Татвар. 500. Кг. Буцааж. Булсан. Алтыг. Ч. Олж. Төрд. Авахыг учрал. Хүк нараас. Шаардаж. Байна. Энэ. 2. Хүний. Хэрүүл. Дундаас. Төр. Татвараа. Шудрага. Авахыг. Шаардаж. Байна. 50. Тэрбумын цэвэр. Ашиг. Өшөөч. Ашиг. Хийжээ. Бүгдийг. Нь. Ил. Болго
Хариулах202.9.46.198
22 оноос өмнөхийг нь ухаач хаана байсан тусгай зөвшөөрөл боксын холбоо төрийн өмчийн компани гээд хөврөх юм бишүү
Хариулах103.212.119.165
арай ч дээ, хатуу шийтгэ
Хариулах