Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв”-ийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажлын байрны чанар, хүртээмж, нөхцөлийг сайжруулахад онцгойлон анхаарч ирсэн.
2025 онд төвийн үйлдвэрийн барилгад 1.2 тэрбум төгрөгийн их засварыг хийсэн. Мөн улсын төсөвт 3.5 тэрбум тусгаж, 2.7 тэрбум төгрөгийн оёдол, хэвлэл, сав баглаа боодлын үйлдвэрийн тоног төхөөрөмж болон, компьютер, харааны бэрхшээлтэй ажилчдад зориулсан брайль зэрэг тоног төхөөрөмж шинээр авч өгсөн.
2025 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар
Мөн 2026 онд өргөтгөлийн барилгын засварт 200.0 сая, 700.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн төсөл, арга хэмжээ төсөвт тусгагдсанаас модон эдлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж 381.5 сая, хөгжим, соёлын танхимын тайзны тоног төхөөрөмж 131.8 сая, харуул хамгаалалт, дохиолол, хяналтын системийн тоног төхөөрөмж 35.1 сая, төвийн албан хэрэгцээний автомашин 105.0 сая, ажилчдын цайны газрын тоног төхөөрөмж 31.9 сая нийт 685.3 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг байгуулж, тоног төхөөрөмж эхнээсээ нийлүүлэгдэж байна.
Гэвч “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв”-ийн зарим удирдах албан тушаалтнуудтай холбоотой санхүүгийн зөрчлийн баримт илэрсэн тул ГБХНХЯ-аас дотоод шалгалтыг оруулан ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна