Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалыг Авлигатай тэмцэх газраас баривчилсан гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.
Энэ талаар Авлигатай тэмцэх газрын холбогдох албанаас тодруулахад "Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалыг баривчлаагүй. Харин шалгаж байгаа нь үнэн" гэлээ.
Эх сурвалжийн бидэнд ирүүлсэн мэдээллээр О.Батжаргалыг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.
Түүний хувьд 2020 оноос хойш Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд 518 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 378 сая төгрөгтэй дүйцэхүйц малтай хэмээн мэдүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
84.136.95.75
Дэлгэрсайхны утсан хүүхэлдэй
Хариулах66.181.180.120
төрийн албанд бх ингэж хөгжихгүй дээ. мөнгө ургуулдаг арга бна уу?
Хариулах