​ АНУ-Иран дайнаа зогсоох тохироонд хүрчээ: Ойрын өдрүүдэд албан ёсоор зарлана

Zuv.mn
53 минутын өмнө

АНУ, Иран дайнаа дуусгах тохиролцоонд хүрсэн талаар РИА Новости агентлаг мэдээллээ. Мэдээлэлд өгүүлснээр, талууд гал зогсоох талаар тохироонд хүрсэн бөгөөд гэхдээ албан ёсоор зарлах хүртэл энэ талаар олон нийтэд зарлахгүй байхаар болсон гэжээ. Гэхдээ ойрын өдрүүдэд энэ талаар зарлана гэсэн мэдээллийг тус агентлагийн эх сурвалж өгсөн байна.

Урьдчилсан таамаглаж байгаагаар, талууд эхлээд Ормузын хоолойг нээх тал дээр тохирсон бөгөөд цаашид Иламабадын санамж бичиг ёсоор цаашдын яриа хэлэлцээрүүд үе шаттай зохион байгуулагдах аж.

Цагаан ордны өндөр тушаалын эх сурвалжийн өгсөн мэдээллээр, АНУ Иран руу дахиж довтлох төлөвлөгөө байхгүй гэнэ.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна