Австралийн уугуул иргэд буюу аборигенчууд “Брисбен 2032” олимпын наадамд ашиглах зорилгоор барих гэж буй цэнгэлдэх хүрээлэнг бариулахгүй хэмээн шүүхэд ханджээ. Цэнгэлдэхийг барихаар төлөвлөсөн газар нь аборигенчуудын соёлын өв байгаа учир ийнхүү эсэргүүцсэн байна.
Квинсленд мужийн захиргаа өнгөрсөн гуравдугаар сард шийдвэр гаргаж, 63,000 хүний суудалтай цэнгэлдэхийг 3.8 тэрбум австрали доллараар барьж ашиглалтад өгөхөөр Виктори цэцэрлэгт хүрээлэнд 60 га газар олгоод байжээ.
Шүүхэд хандсан иргэдийн нэг болох Гаджа Керри Чарльтон Виктория цэцэрлэгт хүрээлэнг нутгийн уугуул иргэд төдийгүй, уугуул биш иргэдийн хувьд ч түүхэн дурсгалт газар гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна