"Gangbay" хамтлагийн дуучин Гангаа буюу Д.Ганбат наймдугаар сарын 28-нд “Намархан” бие даасан тоглолтоо хийх гэж байна.
Энэ нь түүний хоёр дахь бие даасан тоглолт бөгөөд задгай талбайн анхны тоглолт юм. Намархан тоглолт Social pay park-т зохион байгуулагдах ба тоглолтын тасалбар хэдийнээ зарагдаж дуусчээ.
Гангаагийн уран бүтээл зүгээр нэг сонсдог дуу биш. Хэн нэгний сэтгэлд чимээгүйхэн хүрч, хэлж чадаагүй үгсийг нь өмнөөс нь хэлдэг нэгэн түүх шиг. Зарим дуу нь дурсамж сэрээж, зарим нь гуниг тайтгаруулж, зарим нь зүгээр л амьдралд дахин дурлах шалтгаан болдог. Түүний хоолойноос өөрийнхөө мэдрэмжийг олж сонсдог болохоор л хүмүүс Гангаагийн уран бүтээлд дурладаг байх.
Та бүхэнд "Намархан" тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцуулъя.
-Төрийн соёрхолт, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн
-FIRE хамтлаг
-ThunderZ
- Davadaisha
-Яруу найрагч С.Начин
-Mrs M
-AM-C
-Choijoo
-Wasabies
-Gangbay
-Dj Bayaraa
-Хөтлөгч Т.Барслхагва
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна