Долоон дүүргийн хэмжээнд шахмал түлш борлуулах 500 гэрээт цэг ажиллана

Х.Есү
53 минутын өмнө

2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд шахмал түлш борлуулах гэрээт 500 цэг ажиллана. Үүнээс 54 нь нөөцөд байх бол тогтмол 446 цэг ажиллах юм.

Шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжүүд харьяа дүүргийнхээ Тамгын газрын Агаар орчны бохирдолтой тэмцэх тасагт хүсэлт гаргаж бүртгүүлнэ.

Тухайн дүүргээс ирсэн иргэн, аж ахуй нэгжийн материалтай Тавантолгой түлш ХХК-иас гарсан ажлын хэсэг танилцаж шаардлага хангасан иргэнтэй хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70119400



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна