Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцууллаа.
АН-ын дарга О.Цогтгэрэл: " Өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар тодорхой асуудлуудыг ярилцсан. Иргэдийн орлогыг хамгаалах, эрчим хүч, түлш шатахууныг хангах чиглэлээр гэдэг УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Эрх баригчид гадаад нөхцөл байдал хүнд байгаа учраас бид нар хэцүү байна гэж ярьж байгаа. 10 жилийн өмнө 1 тонн нүүрс 30 долларын үнэтэй байсан. Гэтэл өнөөдөр гадаад нөхцөл байдал чинь түүхэнд байхгүй таатай үед эрх баригчид ажиллаж байна. Эдийн засгийн буруу бодлого явуулснаас болж улс орныг доройтуулж байгаа сарууд үргэлжилж байна.
Сүүлийн 2-3 сарын хугацаанд иргэдийн орлого буурч, үнийн өсөлт нэмэгдлээ. Төсвийн орлого тасарч байна гэдэг үгний чинь цаана иргэдийн эрхэлж байгаа бизнес нь дампуурч байгаа юм. Муу засаг удах тусам юу болдгийг харж байна. Тиймээс АН-ын бүлэг зөвхөн шүүмжлэх биш, тодорхой тогтоолын төслийг санаачилж чуулган ээлжит бусаар хуралдах ёстой гэдэг саналыг гаргаж байна.
Ерөнхий сайдыг огцруулах бичигт АН-ын 42 гишүүнээс 40 хүн гарын үсэг зурсан. Ж.Баясгалан гишүүн хувийн шалтгаантай байгаа. Өөр зураагүй гишүүний нэрийг хэлэхгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна