Төрөөс төрсөн тэрбумтан С.Наранцогтод Засгийн газарт зөвлөх зангараг дутаж байна

Zuv.mn
2026/08/25

Ажлаа аваад хэдийнэ найман сар гаруй болсон ч ам, ажил нь алд дэлэм зөрж байна. Түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдож байхад инфляц нэг оронтой тоонд байсан бол одоо цаасан дээр 13 хувь, төсвийн шинжтэй үйл ажиллагааг банкнаас салгаж, мөнгөний бодлогын зохистой уялдааг хангана гэж ярьсан ч үүнийгээ хэрэгжүүлж чадахгүй байна. Монгол төгрөгийг үнэгүйдүүлэхгүй байх үүрэгтэй даргын цалин орлого өсч, иргэдийнх хумигдаж, мөнгөний ханш унаж буй л байдалтай байсаар бид ч дөжирчихөж дээ.    

Машин тэргээ ч сайжруулж, жийп болон туулах чадвар өндөр Mercedes Benz ML350 болгоод амжиж. Одоо тэрбээр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн. Мөнгөний бодлогыг боловсруулж, тогтвортой байлгах үүрэгтэй тус банк үндсэн үүргээ гүйцэтгэхгүй удаж байна. Нэг оронтой тоонд байсан инфляци долдугаар сарын байдлаар 13 хувьтай гарсан. Ийм үед Монголбанкыг Засагт зөвлөх хэмжээний зангарагтай болгож чадах болов уу гэж найдаж байсан ч Засаг нь дураараа авирладаг хэвээрээ, Монголбанк араас нь юм уу, эсвэл угтуулж бодлогын хүү нэмэхээс өөрийг хийх чадамжгүй хэвээрээ л байна.   

ШУА-ийн Математикийн хүрээлэнгээс ажлын гараагаа эхэлж, Боловсролын яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, “Эрдэнэс Монгол”-д ажилласан намтартай тэрбээр Монголбанкны ерөнхийлөгчид яагаад дэвших болсноо “Монголбанкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг хамгаалах нь зөвхөн мөнгөний бодлогын хэрэгслээр хязгаарлагддаггүй, энэ нь төсөв, бодит сектор, банкны салбарын уялдаан дээр тогтдог цогц процесс юм. Миний бие энэхүү цогц процессыг бүх түвшинд удирдаж ирсэн "Гурван тулгуурт" туршлагадаа үндэслэн энэ хариуцлагатай албанд нэр дэвшиж байна. Энэхүү туршлага нь надад аливаа асуудлыг нэг өнцгөөс биш, Макро эдийн засагч - Санхүүч - Менежер гэсэн цогц өнцгөөс харж, оновчтой шийдвэр гаргах боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна. Төсвийн "дотоод механизм"-ыг мэддэг хүний хувьд би юу нь төсөвт байх ёстой, юу нь Төв банкинд огт хамаарахгүй вэ гэдэг зааг ялгааг тогтоож чадна. Энэ бол Төв банкийг төсвийн шинжтэй ачааллаас тусгаарлаж, институцийн дархлааг нь хамгаалах миний гол стратеги байх болно” гэж байв.

Ажлаа аваад хэдийнэ найман сар гаруй болсон ч ам, ажил нь алд дэлэм зөрж байна. Түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдож байхад инфляц нэг оронтой тоонд байсан бол одоо цаасан дээр 13 хувь, төсвийн шинжтэй үйл ажиллагааг банкнаас салгаж, мөнгөний бодлогын зохистой уялдааг хангана гэж ярьсан ч үүнийгээ хэрэгжүүлж чадахгүй байна. Монгол төгрөгийг үнэгүйдүүлэхгүй байх үүрэгтэй даргын цалин орлого өсч, иргэдийнх хумигдаж, мөнгөний ханш унаж буй л байдалтай байсаар бид ч дөжирчихөж дээ.    




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.88
    2026/08/25

    Харваас хүйтэн царайтай, эвгүй хүн дээ???!!! Ямар дурак нь энийг дэвшүүлсэн юм болоо???

    Хариулах