МАН: Шинэ даргын “өнгөн” дээр Б.Энхбаярын гишүүнчлэл сэргэх үү

Zuv.mn
1 цаг 29 минутын өмнө

Их Хурлаа хийж, Н.Учрал хэмээх шинэ даргатай болсон МАН өчигдөр Удирдах зөвлөл, Бага хурлынхаа бүрэлдэхүүнийг шинэчилсэн. Хяналтын зөвлөл зэрэг дотоод бүтцээ шинээр зохион байгуулна.

Гарч байгаа мэдээллээс үзвэл, шинээр бүрдэх Удирдах зөвлөл, Бага хурлаас Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн “шошготой” хүмүүс шахагдан гарч, шинэ дарга болон түүний талынхны хүрээлэл бүрэн тогтох бололтой. Хяналтын зөвлөлд мөн энэ бүтэц хадгалагдах гэнэ.

Ингэснээр өмнөх Бага харлын дараа хуралдаж, одоогийн Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг намын гишүүнчлэлээс хасаж байсан Хяналтын ерөнхий хороо шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин хуралдаж, гишүүнчлэлийг нь сэргээнэ гэсэн мэдээлэл байна.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна