УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээс ирэх даваа гарагт эхлэх Оюутолгойн асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын талаар байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр "Ерөнхий хяналтын сонсгол бол олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх зорилготой. Тиймээс үүргээ гүйцэтгэсэн сонсгол болно гэж бодож байна.
Гишүүдийн хувьд, шинээр сонгогдсонууд нь энэ талаар төдий л сайн ойлголтгүй байгаа. Тийм учраас шинэ гишүүдэд ч мэдээлэл өгөх сонсгол болно гэж бодож байна.
"Оюутолгой" ХХК одоогийн байдлаар жилд 500 орчим тэрбум төгрөгөөр БНХАУ-аас эрчим хүч худалдаж авч байна. Тавантолгойн ДЦС-ыг барьчихвал борлуулалт нь баталгаажсан гэсэн үг. Тиймээс Тавантолгойн ДЦС-ыг барих ёстой.
Оюутолгойн зээлийн хүүг бууруулвал иргэдийн тэтгэвэр цалинг нэмэх боломжтой болно. Сонсгол дээр бүх гэрчүүд ирж, юу хийсэн, хийх вэ гэдгээ нээлттэй ярих ёстой" гэсэн байр суурь илэрхийлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна