Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн хурган дарга Н.Ганхуяг 450 сая төгрөгийн балгасыг 5.5 тэрбумаар үнэлж, үйлдвэрээ олон тэрбумын алдагдалд оруулжээ

Zuv.mn
1 цаг 35 минутын өмнө

-Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн дарга нар нь компаниа “дээрэмсэн” хэргүүд илэрсээр байна-

Хөтөлийн “Цемент шохой” ХХК тонн цемент үйлдвэрлэх бүртээ алдагдалд орж, дампуурахад ойртсон гэсэн мэдээлэл өнгөрсөн оны наймдугаар сард олон нийтэд ил болсон билээ. Тухайн үед “1 төгрөг олохын тулд 1 төгрөг, 7 мөнгөний зардал гаргадаг, сүүлийн хоёр жил Аудитын байгууллагаас сөрөг дүгнэлт авсан, үйлдвэрлэл зогссон. Алдагдалтай ажилладаг үйлдвэр төрд хэрэггүй“ гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдэгдэж, алдаа дутагдлаа засах 14 хоногийн хугацаатай үүрэг өгч байв.  Харамсалтай нь төр засаг ийн сүржин мэдэгдэл хийж байх үед тус компанид төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан хурган дарга нар үйлдвэрээ хорлож, хохироох ажлыг үргэлжлүүлсээр байсан нэгэн жишээг та бүхэнд хүргэж байна.

450 сая төгрөгийн үнэлгээтэй барилгыг 5.5 тэрбум төгрөгөөр үнэлэн шахжээ

Хөтөлийн “Цемент шохой” ХХК 2025 оны зургадгаар сарын 25-ны өдөр “Өү Эм Ди Си” ХХК 2025 оны зургадугаар сарын 25-ны өдөр “Цемент худалдах, худалдан авах гэрээ” байгуулжээ. Улмаар 2025 оны наймдугаар сарын 14-ний өдөр дахин гэрээ байгуулж, уг гэрээндээ гэмт хэргийн шинжтэй, төрийн өмчийн үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулах ноцтой зүйл заалтууд оруулсан байна.

Гэрээнд Хөтөлийн “Цемент шохой” ХХК  “Өү Эм Ди Си” ХХК-д цемент дараа төлбөрт нөхцлөөр буюу зээлээр нийлүүлэх, “Өү Эм Ди Си” ХХК төлбөрийг 2025 оны арванхоёрдугаар сарын 20-ны дотор төлж барагдуулах, зээлээр авсан цементийн барьцаанд Ү-2206120392 улсын бүртгэлийн дугаартай, Хан-УУл дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хорооллын 819 хаягт байршилтай, 5.5  орон сууцны зориулалт бүхий барилгыг барьцаалахаар зааж өгсөн байна. Барилгын үнэлгээг 5.5 тэрбум төгрөгөөр тогтоож, “Цемент шохой” ХХК дээрх үнэлгээний 70 хувьтай дүйцэх 3.8 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй цемент нийлүүлэхээр заасан аж.

Төрийн өмчийн үйлдвэрийг ноцтой хохироосон энэхүү гэрээг нийлүүлэгч талаас “Цемент шохой” ХХК-ийн Стартеги төлөвлөлт, бизнесийн хөгжлийн газрын дарга Н.Ганхуяг, “Өү Эм Ди Си” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Г.Оюун-Эрдэнэ нар харилцан тохиролцож гэрээ хийсэн байна.

Ингээд Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн зүгээс үүргээ биелүүлж, 2.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлсэн бөгөөд 2025 оны арванхоёрдугаар сарын 20 болж, гэрээнд заасан, төлбөр хийх хугацаа дуусгавар болоход “Өү Эм Ди Си” ХХК өрөө төлсөнгүй. Ингээд өрөө төлүүлэх асуудал үүсэхэд бөөн хэрэг манджээ.

Тодруулбал, гэрээнд 5.5 тэрбумын үнэлгээтэй гэж тусган, 3.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий цементийн барьцаа болгож болно гээд байсан 2148 м2 талбай бүхий 50 хувийн гүйцэтгэлтэй барилга нь барилга биш, зүгээр нэг суурь байх нь тэр.

Барьцаанд тавьсан барилга нь...

Өөрөөр хэлбэл, Н.Ганхуяг дарга эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаагаар 450 сая төгрөгөөр үнэлэгдсэн барилгын суурийг 5.5 тэрбум төгрөгөөр үнэлээд 2.1 тэрбум төгрөгийн цемент нийлүүлчихжээ.

Хамгийн ноцтой нь, тэрбээр гэрээний 3.2-т “Гэрээний хугацаа нь 2025 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл иүргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд, төлбөрийг бүрэн төлж дуусгах хүртэл гэрээний хугацаа сунгагдана”, 7.4 “Барьцааны эд хөрөнгөтэй холбоотой харилцааг талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр зохицуулна”, 8.1 “Энэхүү гэрээтэй холбоотойгоор талуудын хооронд үүсэн аливаа маргааныг шийдвэрлэхдээ эдийн журмаар харилцан зөвшилцөж, тохиролцож шийдвэрлэхийг нэн тэргүүнд тавина” гэсэн заалт оруулснаараа худалдан авагч талд давуу байдал үүсгэж, “Цемент шохой” ХХК хохирох нөхцлийг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Хөтөлийн “Цемент шохой” ХХК 3.2 тэрбум төгрөгийн өрөндөө 450 сая төгрөгийн үнэлгээтэй барилгын суурьтай хоцрох болчихоод байгаа аж.

Хамгийн ноцтой нь, “Өү Эм Ди Си” ХХК “Зээлээр авсан цементийнхээ төлбөрийг сар бүрийн 15-ны дотор төлж байя” гэсэн хүсэлтийг 0825 тоот албан бичгээр илэрхийлсээр байхад хүлээж авалгүй, төлбөргүй нийлүүлсээр 3.2 тэрбум төгрөгийн өр авлага үүсгэжээ. Энэ нь Н.Ганхуяг дарга болон тухайн үед Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ид удирдлага хэрэгжүүлж байсан нөхдүүдийн санаатай үйлдэл буюу барьцаанд тавьсан суурийг барилга биш гэдгийг мэдэж байсан гэж хардах үндэслэл болж байгаа юм.

ААН-үүд үл хөдлөх хөрөнгөө барьцаалж барилгын материал зээлээр авах нь байдаг л харилцаа. Гэхдээ тэд зээлээр авсан материалаа тухайн барьцаалсан барилгаа гүйцээж барих замаар үнэлгээг нь өсгөдөг. Гэтэл "Өү Эм Ди Си" ХХК авсан цементээ өөр зүйлд ашигласан бөгөөд барьцаалсан суурь нь хэвээрээ байгаа нь гол асуудал юм. 

Хөтөлийн “Цемент шохой” ХХК нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэж, улс орны бүтээн байгуулалтад манлайлан оролцох бүрэн боломжтой үйлдвэр. Гэвч төрийн өндөр албан тушаалтнуудын гар хөл болсон “цүнх баригч” нар эзэн сууж, үйл ажиллагааг нь доголдуулснаар өдгөө Монголын цементийн зах зээлд үнийн тохируулга хийх чадамжгүй болж, хувийн хэвшлийнхэн хүссэн үнээ тогтоодог жижшиг тогтоод уджээ.  

Н.Ганхуяг мэтийн "цүнх баригчид" учир битүүлэг ААН-д зээлээр цемент өгч, тэдгээр нь бетон зуурмаг, бүр барилга болгож худалдан асар их ашиг хийдэг, ард нь төрийн өмчийн үйлдвэр мөнгөгүйдэж хүнд байдалд ордог, олон арван тэрбум төгрөгөөр хохирдог явдал Хөтөлийн "Цемент шохой" ХХК-д гарсаар байна.      



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.152
    55 минутын өмнө

    Муу лаларууд 9-10 сарын үед бхаа цемент захиалагын утсаар ярихад дуртай үедээ ирээд авж болно гэхээр нь хоосон шлснз явуулсан чинь маргааш нь захиалгын гэрээгүй гээд хоосон буцааж хувь хүэийг шатаасан муу хулгайчид

    Хариулах
  • 66.181.180.253
    50 минутын өмнө

    Хууль цагдаа шүүх гэж байх шаардалаг алга үйлчилэхгүй бол буруу юм хийсэн шийтгэж чадахгуй бол ард түмнийг та нар нух зод гэдэг дүрэмтэй болмоор юм ярьшиг пяздаа

    Хариулах
  • 66.181.190.200
    47 минутын өмнө

    Наранбаатарын гар хөлүүд шүүдээ

    Хариулах
  • 59.153.113.175
    45 минутын өмнө

    АТГ -ажлаа хийгээчээ!!! Ийм хулгайчууд төрийн өмч хөрөнгийг өөрийн мэт үрж ашиглаж байхад ацаа хийгээд байдаг юм бэ!

    Хариулах
  • 202.70.37.50
    32 минутын өмнө

    Иймэрхүү новшнуудаас болж энэ үйлдвэр Цалингаач тавьж чадахгүй байнашт

    Хариулах