О.Цогтгэрэл Н.Учралыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлжээ

Zuv.mn
1 цаг 8 минутын өмнө

УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл өчигдөр бүлгийн хурлын шийдвэрээ танилцуулах үеэр “Ерөнхий сайд, Засгийн газрын асуудал гэхээс илүү томоор нь харж эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн нөхцөл ямар байна вэ. Инфляци хоёр оронтой тоонд орсон. Орлого, татварын асуудалд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Н.Учралын Засгийн газар бүрэлдээд 80 орчим хоног өнгөрлөө. Энэ хугацаанд та бүхэн анзаарсан бол, эрх баригч намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хугацаа тал дундаа буюу хоёр дахь жилдээ орж байна. Үнэхээр энэ 100 хоногийн хугацаанд Засгийн газар юу ч хийхгүй нь тодорхой харагдлаа. Та нарт ямар төсөл, төлөвлөгөө танилцуулсан бэ. Тэгэхээр ирэх хоёр жил Монголд ямар нэгэн өсөлт хөгжил, хийх ажил байхгүй гэдэг нь тодорхой болов. Муу Засгийн газрыг удаан явуулах нь ашигтай юу, магадгүй илүү сайжирч солигдох нь ард иргэдэд ашигтай юу гэдгийг харах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн билээ.

Тэгвэл тэрбээр гишүүнийхээ албан бланк дээр гарын үсэг зуруулж эхэлсэн байна. Одоогоор АН-ын зарим гишүүн гарын үсгээ зурж, МАН-ын байгуулсан гурав дахь Засгийн газрыг огцруулах акцад нэгдээд байгаа аж. Огцруулах гарын үсгийг 64 хүргэх бодолтой байгаагаа тэрбээр илэрхийлээд буй юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.118
    45 минутын өмнө

    Учрал ЕС болоод хангалттай хугацаа өнгөрлөө, гэтэл харагдах мэдэгдэх юу ч хийсэнгүй??? Ах нар нь дараад чөдөрлөөд байна уу, эсвэл ийм өлбөгөр унхиагүй хүүхэд юм уу??? Аав нь бол тачигнасан (заримдаа хэтэрдэг) овсгоотой хүн байсан даа??

    Хариулах