БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна

Zuv.mn
1 цаг 1 минутын өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна. Түүний айлчлал маргааш эхэлж, энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм. 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хамгийн сүүлд 2022 оны наймдугаар сарын 7-8-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна