Зүүдний тухай бидний мэдэхгүй сонирхолтой 10 баримт

2017/06/13

Зүүд бол хүн төрөлхтний тайлагдашгүй сонгодог нууцуудын оргил судлагдахуун билээ. Энэ ч утгаараа зүүдний тухай олон сонирхолтой судалгаа, баримтуудыг эрдэмтэд дэлгэсэн байдаг. Тэдгээрээс таны мэддэг ч байж болох мэддэггүй ч байж болох зүүдний тухай дэлгэрэнгүйг сонирхуулж байна.

1. Бид зүүднийхээ 90 хувийг мартдаг. Өглөө сэрсний дараах эхний 5 минутад зүүдэлсэн зүүдний тань 50 хувь, харин удаах 10 минутад 90 хувь нь мартагддаг гэдгийг та мэдэх үү?

2. Эрэгтэй эмэгтэй хүмүүс өөрөөр зүүдэлдэг. Хүн бүр зүүдний ертөнцөөр аялдаг ч хүйсийн хувьд харилцан адилгүй зүүдэлдэг. Эрэгтэйчүүд ижил хүйстнийхээ тухай зүүдэлж байхад эмэгтэйчүүд эрэгтэй ч эмэгтэй ч хүний тухай зүүдлэхээс эхлээд эрчүүдийн зүүд гэрийн гадаа өрнөдөг бол эмэгтэйчүүдийнх гэр ахуй, танил хүмүүс, ойр зуурын жижиг сажиг зүйлсийг зүүдлэх нь элбэг гэнэ.

3. Бид зүүдэндээ дур ханадаг. Бодит мэдрэмжээс ангид "секс" хийж байна гэж зүүдлэх нь төдий таашаалгүй ч дур ханахын хувьд ч харин өөр шүү. Энэхүү нийтлэлийг уншин байгаа эрхэм та "зүүдэн дэх дур ханалт"-ыг хамгийн багадаа ганц удаа ч болов мэдэрсэн нь лавтай.

4. Зүүд биднийг сэтгэцийн эмгэгт өртөхөөс сэргийлдэг. Судалгаагаар зүүдэлж эхлээд удалгүй сэрвэгнэж сэрээд байсан оюутнуудад 3 өдрийн дараанаас анхаарал нь төвлөрөхгүй, уурлаж цухалдах, хий юм харах гээд сэтгэцийн эмгэгт шинжүүд илэрсэн байна. Тиймээс бөх гэгч нь унтаж амрангаа зүүдний ертөнцөөр аялах нь сэтгэцэд сайнаар нөлөөлдөг ажээ.

5. Амьтад ч гэсэн зүүдэлдэг. Эрдэмтдийн төрөл бүрийн амьтад дээр хийсэн туршилтаар амьтад ч гэсэн зүүдэлдэг гэдгийг тогтоосон. Амьтдыг унтаж байх үеийн тархины долгион хүний зүүдэлж байгаа буюу унтаж байх үеийнхтэй ижил хэлбэлзэлтэй байсныг тогтоожээ. Нохойг унтаж байхыг нь ажиглавал савар нь чичигнэх, авиа гаргах, цочих гэх мэт шинж илэрдэг шүү дээ. Харин тэд өнгөтөөр зүүдэлдэг болов уу эсвэл...

6. Хурхирах нь зүүдлээгүйн шинж. Энэ тухай хорвоогоор дүүрэн сонин хачин мэдээлэл байх ч шинжлэх ухааны үндэстэй баттай мэдээ нь үгүй байх юм. Гэвч хурхирах нь таныг эсвэл таны нөхрийг зүүдлээгүйг илэрхийлж байдаг гэнэ. Харин та юу гэж бодож байна вэ? Хурхирч унтдаг хүн зүүдэлдэггүй болов уу, эсвэл үгүй юм болов уу?

7. Хүн бүр өнгөтөөр зүүдэлдэггүй. Хараатай хүмүүсийн 12% нь хар цагаанаар зүүдэлдэг гэсэн судалгаа бий. Үлдсэн хувьтай тэнцэх тооны хүмүүс өнгөтөөр зүүдэлдэг аж. 1915 - 1950 онд явуулсан судалгаагаар хүмүүсийн дийлэнх нь хар цагаанаар зүүдэлдэг гэсэн байсан бол энэ үр дүн 1960-аад оноос өөрчлөгдөж эхэлжээ. Өнөөдөр 25 наснаас доошхи насны хүмүүсийн 4.4% нь хар цагаанаар зүүдэлдэг. Зүүдний өнгөний өөрчлөлтийг хар цагаан кино, телевиз гардаг байсан үеэс “өнгөт” зурагт, кино зэрэгт шилжиж байгаатай холбож үзсэн судалгааны санаа байдаг байна.

8. Танил зүүд За байз, энэ хүнийг чинь хаана харлаа даа? Юу билээ дээ... зэрэг үгсийг бид бодит амьдрал дээр болж өнгөрсөн эсвэл зүүдэлсэн үгүйтэйгээ андуурах тохиолдолд хэлэх нь цөөнгүй. Судалгаагаар хүмүүсийн 18 - 38 хувьд хамгийн багадаа гэхэд нэг “танил” зүүд зүүдэлсэн байдаг бол 70 хувьд нь "дежа ву" хэлбэрээр тохиолддог гэнэ. "Танил зүүд" байдаг гэдэгт итгэсэн хүмүүс 63% байсан бөгөөд энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд 98% болтлоо өсчээ.

9. Зүүдэлж байгаа хүний нүд гүйлгэнэдэг. Зүүдэлж байгаа насанд хүрсэн хүний нүдний гүйлгэнэх явц 20 - 25 хувьд нь энгийн үзэгдэл байдаг гэнэ. Шөнө унтаж байхад буюу зүүдлэх явцад ойролцоогоор 90 - 120 минутын туршид бидний нүд гүйлгэнэж байдаг аж.

10. Зүүдний нэгдэл Бидний оюун ухаан гадны аливаа нөлөөллийг бидний сэрэл мэдрэхүйд дамжуулж байдаг учраас зүүдэлж байхад зүүдний нэг хэсэг болж зүүд мэдрэхүй хоёр нэгдэх үзэгдэл гардаг. Энэ нь бодит байдлыг зүүдтэйгээ хослуулах явдал буюу дуртай хамтлагийнхаа тоглолтыг үзэж байна гэж зүүдэлж байтал нөгөө өрөөнд тэр дуу нь зурагтаар явж байх жишээтэй юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна