Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хоёр жил тутам зохион байгуулагддаг “Монгол–Хятадын Экспо” олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны арга хэмжээ 2025 оны 8-р сарын 25-аас эхлэн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод болж байна.
Энэ удаагийн экспо нь худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, дэд бүтэц, инноваци технологийн чиглэлээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутаг хоорондын түншлэлийг бэхжүүлэх зорилготойгоор өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж байна.
Дундговь аймгаас 13 аж ахуйн нэгж тус экспод оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд сурталчлан таниулахын зэрэгцээ хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна