Аймшигт гамшгаас зугтсан хагас сая вьетнамчууд орон гэрээ орхин дүрвэж байна

Zuv.mn
3 цаг 0 минутын өмнө

Номхон далайд үүссэн Каджики хар салхины улмаас Вьетнамын эрх баригчид онц байдал зарлаж, байгалийн гамшигт өртөх магадлалтай Тханьхоа, Куангчи, Хюэ, Дананг мужийн эрсдэлтэй бүс нутгаас 586 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлжээ.

“Шуурга даваа гарагийн өглөө эх газарт хүрнэ гэж тооцож, өмнө нь шаардлагатай арга хэмжээг авч байна” гэж орон нутгийн Онцгой байдлын албаны эх сурвалж ВВС агентлагт өгсөн мэдээлэлдээ дурджээ. 

Цаг уурчид Каджикиг сүүлийн жилүүдэд Вьетнамыг нэрвэсэн салхинуудаас хамгийн хүчтэй нь байж магадгүй гэж анхааруулж байгаа нь ийнхүү шуурхай арга хэмжээ авахад хүргэжээ. Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сард болж 300 гаруй хүний амь насыг авч, 3.3 тэрбум ам.долларын хохирол учруулсан Яги хар салхинаас ч хүчтэй гэж анхааруулж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна