"Эрдэнэт" УБҮ-ийг түшиглэн байгуулж буй, 1200 га талбайд төлөвлөгдсөн “Үйлдвэрлэл, технологийн парк”-ийн эрчим хүч, усан хангамж, төмөр зам, авто замын дэд бүтцийн ажлууд үндсэндээ шувтарч, дуусах шатандаа оржээ.
Энэхүү “Үйлдвэрлэл, технологийн парк”-т зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах катодын зэсийн үйлдвэр, молибдены баяжмал боловсруулах үйлдвэрүүд баригдах бөгөөд шинээр 1200 орчим ажлын байр бий болох юм.
Уг зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийг нийт 772,9 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулж, 8,8 жилийн дотор уг хөрөнгө оруулалтын зардлаа нөхнө гэж тооцжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна