У.Хүрэлсүх, Х.Баттулгын "ЗАМ САЛСАНТАЙ" холбоотой УЛС ТӨР

Zuv.mn
2025/08/25

Монголын улс төрийн хоёр аварга У.Хүрэлсүх, Х.Баттулгын ойртож, холдсон 10 орчим жилийн замнал Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын суудлаас огцруулснаар “нэг мөсөн” салсан билээ.

Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрыг МАНАН-гаар нь дуудаж муулсаар гарч ирсэн хоёр аварга хоршихдоо харин нэг, нэгнийхээ нам дотор хүртэл өөрсдийнхөө хүмүүсийг шургуулан, МАНАН цаашаа холион бантан хутгасан гэдэг.

Х.Баттулгын хэлснээр “У.Хүрэлсүх Сү.Батболдтой нийлэн “Төрийн эргэлт хийсэн” 2021 онд мань хоёр холдоход МАН, АН-ын аль, алинд нь “улс төрийн үхдэл”-үүд олноороо бий болж байсан нь тэр хоёрын хутгасан бантантай холбоотой. 2024 оны сонгуулиар энэ бантан арай шингэрсэн ч Л.Оюун-Эрдэнэ намын дарга, Ерөнхий сайд байсан тул Х.Баттулгын нөлөө МАН дотор бодитой оршсон хэвээр байсан. Улмаар эртний өстөн “Эм Си Эс”-ээс “Ухаа худаг”-ийг нь хураах дөхөөд ирэхэд Ж.Оджаргал хөдөлснөөр Л.Оюун-Эрдэнийн зам шулуудсан болов уу.

Ж.Оджаргалын ард Сү.Батболд байх ч магадлалтай. Өмнө нь “У.Хүрэлсүхтэй нийлж төрийн эргэлт хийсэн” гэж Х.Баттулгад адлуулж байсан тэрбээр сүр хүчээ мэдрүүлсэн байх магадлал өндөр.   

Ингээд анхнаасаа Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын “дундын хувилбар” гэдгээрээ МАН-ын дарга, Ерөнхий сайдын суудалд заларсан Л.Оюун-Эрдэнэ унаж, Г.Занданшатар Ерөнхий сайд болсноор зуны улс төр дууссан.

Гэхдээ, шийдэл нэгэнт гарсан тул “бэлтгэл ажил” хангагдсаар “Намрын улс төр” халаа сэлгээ, дуулиан шуугиантай үргэлжлэх нь тодорхой болоод байна.

Ерөнхийд нь хэлбэл, МАН Г.Занданшатарыг намын даргын суудлаа авч, байр сууриа бэхжүүлэхийг хүлээн, наана нь олон нийтэд таалагдах ажилдаа түлхүү анхаарч, таалагдахгүй шийдвэрүүдээ нөөж байгаа бол АН дотор Х.Баттулга нөлөөгөө алдахгүй байх, намын даргаар өөрийн хүнээ тавих ажилдаа ороод байна.

Энэ асуудлууд шийдэгдсэний ар дээр Л.Оюун-Эрдэнийн улс төрд байршуулсан хүмүүсийг “сугалах” ажил эхэлнэ. Сүүлийн үед төрийн албан тушаалтныг алдаан дээр нь дөрөөлж, зарлаж байж огцруулдаг жишиг тогтсон. Намрын улс төрийг дуулиан, шуугиантай гэж онцлоод байгаагийн учир энэ.

Харамсалтай нь, тогтолцоо хэвээрээ учир яаж ч нэгнээ муулаад хариуцлага хүлээх хүн олдохгүй болов уу. Монголын эмгэнэл энэ л байна. 



Сэтгэгдэл (38)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.122.220
    2025/09/01

    Баттулга ч жинхэнэ улс төрч биш шүү дээ. Бизнесч л юм уу даа. Улс төрч байхын тулд улс төрийн үзэлтэй байх учиртай. Баттулгад улс төрийн ямар ч үзэл байхгүй. Баттулга амнаас улс төрийн онол, үзлийн үг унаж байхыг дуулсан, үзсэн хүн байна уу? Байхгүй. Тийм мэдлэг эрдэм ч Баттулгад байхгүй. Туйлын муу аргаар хөнгөжсөн муу мэхэт хүн. Улс төрч, нийгмийн зүтгэлтний үнэр ч Баттулгад байхгүй.

    Хариулах
  • 203.91.115.40
    8 цагийн өмнө

    Төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүхийн бүлэглэл үхсэн МАН ыг өмөөрдөг Булган (Цагаан Хун) Оюун Цэдэн хүчингийн хэрэгтэй Нямбаатар мэнгэт Нямдорж үхсэн МАН ын нэр барьж УИХ д суусан бүх хүмүүсийн Хятадын тагнуулчин Нацагийн Багабандийн Хятад ээжтэй Хүрэлбаатарын Хятад эзэнтэй Оджаргал Сүхбаатарын Батболд нусгай С.Баяр нарын хууль бусаар баригдсан музейг нь хууль бусаар олсон орлого ард түмний татварын мөнгөөр хөрөнгөжсөн хөрөнгө хууль бусаар эзэмшиж байгаа хувьцаа газар зэргийг нь хурааж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж байж нийгмийн гажуудлын тогтолцоог өөрчлөх ёстой. Эдгээр хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?

    Хариулах
  • 202.55.188.99
    13 цагийн өмнө

    Аль ч намын зулгайч,олигарх бүлэглэл бөөгнөрч,тод харагдах зайнд ирсэн байгаа.Одоо цаг нь болсон,эднийг бүртгэж,анкетлаад бүрэн хэмжээний цэвэрлэгээ хийж зайлуулах томоохон хөдөлгөөн хэрэгтэй.

    Хариулах
    • 213.87.101.108
      2025/09/02

      Тодорхой байна даа хөшигний ард гэх нуугдах нүх алга болжээ бид дэлхий адил хөгжихгүй юмсан эх орондоо эзэн нь юм шиг байхсан бүх юмны эзэн гаднынхантай нийлсэн гоё зүс сайхан ярьсан монгол эрээ цээргүй хулгайч нар байх юм даа..

    • 203.91.115.40
      8 цагийн өмнө

      Хамгийн эхлээд У.Хүрэлсүхд Монголчууд бидний эртний дайсан Хятад гаралтай Япончуудаас эргэн төлөгдөхгүй зээл нэртэй их хэмжээний хээл хахууль авсанд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?

  • 66.181.185.124
    15 цагийн өмнө

    Монголын улс төр гэж хулгайч луйварчидын тоглоом юм дөө. Өсөхийн өлөн новшнууд улс орныг самарч дуусгаж байна

    Хариулах
  • 202.126.89.57
    2025/08/29

    Жонхуу зуурч зуурчаад зайлав.. Үндэсний хэдэн гайгүй зомпаниа хүртэл улстөртэй холбож жонхууруулахгүй шөө! Энэний ард үндэсний эсрэг тёхнологи явж байгааг үндэсний сэхээтнүүд бид ойлгож байгаа..

    Хариулах
    • 203.91.115.40
      8 цагийн өмнө

      Жонхуу үүгээр Монголчууд бид цавуу хийдэг нандин зүйл чи жонхуу ч биш хуурс байж байгаад бөөс болсон амьтан мөн байна.

  • 66.181.185.95
    2025/08/29

    Адилдаа адил 2 доо

    Хариулах
  • 66.181.190.107
    2025/08/28

    Энэ хоёр нэг тэрэгний хоёр талын дугуйнууд нэгнээсээ дээрдээд байх нэг ч зүйл байхгүй шүү дээ!!!!!!!!!!!!!! !!!!!

    Хариулах
    • 203.91.115.40
      8 цагийн өмнө

      У.Хүрэлсүх байгалийн түүхийн музейг нураагаад оронд нь өөрсдийнхөө хөрөнгийг хураагаад Хятадын хөрөнгө оруулалттай хийсэн гэж хуцаад Хятадууд хөрөнгөө хамгаалахын тулд цэрэг оруулна гэж өвчигнөж үүнтэй зэрэгцээд Орос улс Украины газар нутаг руу анхны пуужингийн дайралтаа хийгээд..олон улсын эрүүгийн шүүх В.Путинг баривчлах гэж байхад У.Хүрэлсүх зогсоогоод ..Франц улстай уран олзворлох гэрээ хийгээд ..ингэж холион бантан хутгаж байхад.. Харин Х.Баттулга нь орчлон ертөнцөд амар амгалан тогтоож эргэлт буцалтгүй Ардчилсан Их Монгол улсыг манлайлан удирдаж байна.

  • 66.181.184.39
    2025/08/28

    Заваан юмнуудыг шавхруу долоогчидтлй нь долоон уулын цаагуур далдруулахсан

    Хариулах
    • 124.158.107.71
      2025/08/28

      Тиим

  • 223.38.45.80
    2025/08/28

    Хүрэл сүх аргагүй л зангарагатай монгол орноо гэсэн сэтгэлтэй мундаг ерөнхийлөгч дөө. Жэнко бол цаашаа.

    Хариулах
    • 213.87.101.108
      2025/09/02

      Баттулга үнэхээр муулуулж ад үзэгдээд байгаа бол аргагүй л монголоо гэсэн сэтгэлтэй юмаа даа...

    • 203.91.115.40
      8 цагийн өмнө

      Битгий олон юм хуцаад байгаарай.. У.Хүрэлсүх иргэний болон эрүүгийн хууль зөрчин байж төрийн тэргүүн болсон нусгай харин Монголчууд бид хүн төрөлхтний өндөр өвөг Бурхан багш Холбоо өвөг Ecүс (Ecүсийн ачаар АНУ 《Библи 》тэй болсон)Хулан өвөг их эзэн богд Чингис хаан Элeн өвөг Eншөөбү овогт Их Гүрү Бямбын Ринчен нарын ухаанаар Монгол улсыг дөрвөн жил удирдсан Ардчилсан Нам угшилтай МоАХ ны дарга Ардчилсан Намын epөнхийлөгч дэлхийн шилдэг УИХ ын гишүүн Халтмаагийн Баттулга-ын ачаар ухаажин хүчирхэгжиж ирлээ.

    • 202.126.89.19
      Өчигдөр

      Үхсэн ац Түгжил Олгархиудаа түрийвч нэг

    • 124.158.107.71
      2025/08/28

      За болж үзээ хамгиин муу нь биш үү...ямар болов Тү энии яАмьдрал..!!!¿¿

    • 66.181.161.141
      2025/08/28

      Хүрэлсүг сайн бсан бол Улс ороны эдийн засаг суларсан ганц ч нёфтьийн үйлдвэр байтугай 00 цаасны үйлдвэр алга иргэд нь ажилгүй орлогогүй барилгын салбарт хятадуудыг ажиллуулж хятадууд замын барилгын тёндрүүдийг өгснөөр Монгол хүний үнэ цэнэ буурсан

  • 202.9.41.33
    2025/08/28

    Новшнуудаа гэж дуудаад л сонгоод бгаа нь Та нар..новшнуудын хамсаатан..Манан гийнхан ккк

    Хариулах
  • 202.9.40.251
    2025/08/27

    Баттулга хөдөлмөрөлсөөр байж олны итгэл авсан, Хүрэлсүх хор найруулж, казинодож, тендердэж, ждүдэж, худлаа ярьж хулхидаж попорсоор байгаад энэ өнлөрлөгт хүрсэн.

    Хариулах
    • 202.126.89.19
      Өчигдөр

      БАТТУЛГА талх чихэр мах импёксийг Монголын том компиани болгож чадсан Хүүк казинодсон

    • 124.158.107.71
      2025/08/28

      Тиим бхааа нэг л сул дорой гавьяагүй л .!!¿

    • 66.181.161.141
      2025/08/28

      Хүрэлсүх авилгачдаа р хүрээлүүлсэнийх нь шанд улсаа самарч хаялаа

    • 202.179.25.212
      2025/08/27

      Ёстой үнэн үг хэллээ дээ

  • 203.91.115.49
    2025/08/26

    Амарыг эрье. Монголчууд бид хүн төрөлхтний өндөр өвөг Бурхан багш Холбоо өвөг Ecүс (Ecүсийн ачаар АНУ 《Библи 》тэй болсон) Хулан өвөг их эзэн богд Чингис хаан Элeн өвөг Eншөөбү овогт Их Гүрү Бямбын Ринчен нарын ухаанаар Монгол улсыг дөрвөн жил удирдсан Ардчилсан Нам угшилтай МоАХ дарга Ардчилсан Намын epөнхийлөгч дэлхийн шилдэг УИХ ын гишүүн Халтмаагийн Баттулга-ын ачаар ухаажин хүчирхэгжиж....

    Хариулах
  • 103.57.92.76
    2025/08/26

    Үйлээ тойрч гарахгүй

    Хариулах
  • 202.126.88.98
    2025/08/26

    Миеэг яаж тонгорлоо. Бод бод !!! Хэзээ ч бүү итгэ, нэг л өдөр та нарыг ч тонгорно !!!

    Хариулах
    • 66.181.184.244
      2025/09/01

      Далай хужаагийн зээ хүү Ми. Энхболдыг Монголын төр лүү ойртуулах ёсгүй ш дээ угаасаа.

  • 150.228.177.167
    2025/08/26

    2 хачин юм.

    Хариулах
  • 66.181.190.122
    2025/08/26

    Хоёуулаа л цөвүүн улс төрөөр туучсан гэхдээ Баттулга нь хөлсөө асгруулаж хөдлмөрлөж энэ өндөрлөгт хүрсэн гэхдээ дундуур нь яааж зүгээр байхав Монгол улсын төрөөс, улс орны баялгаас хууль бус хулгай хийсэн юм байхыг үгүйсгэхгүй тийм ч нэр цэвэр хүн биш байх гэхдээ хөдлмөрч хүн Монголд спортыг яааж хөгжүүлдэгийг өөрийн хөрөнгөөр үзүүлж байгаа нэгэн!!! Харин Хүрэлсүхийн хувьд улс орондоо ийм юм хийсэн гээд үзүүлэх юм тун маруухан!!! Өмч хөрөнгийн хувьд ойлгомжтой Монгол улсын төрийг цөлмөж баяжгсадын том төлөөлөгч болж түүхэнд үлдэж байгаа МАН -АН мафи мөн!!!

    Хариулах
  • 122.201.31.194
    2025/08/25

    Хулхи Сүрэл тийм эр зориг бас эр хүний зориг огтхон байхгүй. Хувиа бодож довоо шарлуулсан этгээд. Худал бүлтрэхээс цаашгүйг олон түмэн мэддэг болсон

    Хариулах
    • 66.181.161.141
      2025/08/28

      Хүрэлсүхэд ард түмэн итгэсэн Гэтэл Хүрнлсүг авилгачиддаа найдсан Э.засгаа авилгачиддаараа сааруулсан Төрөөс төрсөн авилгачид жоом мэт өсөөсөнөөр э.засаг са арсан

  • 66.181.161.65
    2025/08/25

    Муу юмандаа сайн ажилладаг тархитай МАНАНцарууд л даа,

    Хариулах
  • 202.126.91.219
    2025/08/25

    Хурандаа Эр хүн шиг зан гаргаад Анодын энхтөрииг гавнаас салгаад эхнэр хүүхэд рүү нь явуулаачээ! Наад хүн чинь солиорлоо! Цагтаа та гар зээл аваад тэрниигээ ч төлөөгүй юм бналээшдээ! Нэгниихээ муу г үзэж ханахгүй байна уу? Будь Мужиком Хүрэлсүх ээ!

    Хариулах
    • 66.181.161.55
      2025/08/28

      Тийм шүү

    • 124.158.107.71
      2025/08/28

      Лайтай гайтай хүн үүү.....!!? К

    • 103.229.120.174
      2025/08/26

      Хүрэлсүх бол жинхэнэ новш