МАН-ын ИХ ХУРАЛ: Залууст дахин нэг боломж гарах уу

Х.Батсайхан
2025/08/26

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорч, Г.Занданшатар шинэ Ерөнхий сайдаар томилогдож байх үед “Шинэ Ерөнхий сайдыг МАН-ын УЗ, Бага хурлаас нэр дэвшүүлж байгаа нь буруу” гэсэн шүүмжлэл гарч байсан билээ.

Тодруулбал, Гүйцэтгэх Засаглалын тэргүүн, төрийн өндөр албан тушаалтны нэрийг төр биш, төрийн бүтэц ч биш болох нам шууд тодруулж, улмаар нэр тодруулах илүү эрхтэй субъект болох УИХ дахь бүлгээ “хайрцагласан” зэрэг нь Засгийн газрын тэргүүнийг сонгох парламентын бүрэн эрхэд халдсан шинжтэй гэж байсан юм.

Ардчилал өндөр хөгжсөн улс орнуудад процесс хэрхэн явдаг вэ гэхээр, намын дарга нь Ерөнхий сайд болдог. Өөрөөр хэлбэл, эхлээд МАН-ын их хурал товлогдож, хуралдаад Л.Оюун-Эрдэнийг унагаж, улмаар оронд нь намын даргаар сонгогдсон хүн Ерөнхий сайдын албан тушаалд очих ёстой байсан гэсэн үг.

Намын дарга Ерөнхий  сайд байх өөрчлөлт /24.3/ МАН-ын дүрэмд орсны дараа уг заалт анх хэрэгжихдээ яг л энэ зарчмаар явсан. Тодруулбал, 2010 оны аравдугаар сард намын Их хурал хуралдаж С.Баярыг намын даргаар сонгосон бөгөөд тэрбээр дарга болсон даруйдаа М.Энхболдоос “Эрх мэдлийг минь өгөөч гэж шулуухан хэлж байна” хэмээн Ерөнхий сайдын суудлыг нэхэж байв. Улмаар 2007 оны арваннэгдүгээр сарын 22-нд Ерөнхий сайдаар томилогдож байлаа.

Тэгэхээр, Ерөнхий сайд намын дарга байдаг биш, намын дарга Ерөнхий сайд байдаг нь өдөр шиг тодорхой бөгөөд олонхын бодож байгаа шиг удахгүй болох МАН-ын их хурлаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг МАН-ын даргаар томилно гэсэн таамаг эргэлзээтэй нь илт байна.

Тодруулбал, Бага хурал, УИХ дахь бүлэг, УИХ-ын чуулган дээр хүчин мөхөсдсөн МАН-ын залууст (Засгийн хөдөлгөөнийг төлөвлөж хэрэгжүүлсэн хүн болох Ерөнхийлөгч томилгоондоо 1970-аад оныхон буюу хууччуулыг дэвшүүлж, залуусыг шахах бодлого барьсан гэсэн яриа гарсан бөгөөд ортой болох нь Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээс батлагдсан) дахин нэг боломж байгаа бөгөөд нэгдэж чадвал үеийнхнээсээ намын даргаа сонгож, тэрхүү сонгогдсон хүн нь С.Баярын нэгэн цагт хэлсэн шиг “Эрх мэдлийг минь өгөөч ээ” гэж хэлээд Г.Занданшатараас Ерөнхий сайдынх нь суудлыг авах боломжтой юм. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 223.118.50.106
    2025/09/03

    Тогтвортой байдал чухал байна даа .Эрх мэдэл үүрдийх биш 80 оныхон хангалттай боломж бололцоо ашигласан .Гэхдээ эх орноо бодсонгүй .70 оны ах нар арай ийм өлөн байгаагүй юм шүү.

    Хариулах
  • 202.55.191.194
    2025/08/28

    Б.Энхбаярыг дэмжих хэрэгтэй. шударга боловсролтой залуу

    Хариулах
  • 103.212.162.61
    2025/08/28

    Г.Занданшатар боловсролтой хууль эрх зүйн таөндөр түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин мөн.Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог тогтолцоо рүү тэр эрх мэдэлтэй болсон үед буюу 2033 оноос шилжүүлэх болов уу

    Хариулах
  • 66.181.186.212
    2025/08/27

    зүгээр л занданшатараа л байлга ядахдаа олон жил улстөрд байсан хүн яахаа өөрөө мэднэ одоо төр ороо бусгаа байж болохгүй төрөө засаж хувьчлараар авсан хөрөнгийг буцааж авах үндэслгүй хөрөнгжсөн хүмүүсийн хөрөнгийг хурааж авах ажлаа хэлүүлэх цаг болсон

    Хариулах
    • 202.179.24.209
      2025/08/27

      Занданшатар чинь ядаж гадаадын нөхдүүдтэй асуудалгүй ойлголцож чаднаа ядаж л хэлтэй устай хэлгүй хүмүүс орчуулагчаар дамжуулан эх орноо алдах эрсдэлтэй байна шүү. Харин Зандакаа хурдан тэмптэй ажиллах хэрэгтэй шүү. Удаан байж болохгүй доод хүмүүсээ нягт нямбай цаг маш сайн барьдаг цэгцтэй ёс зүйтэй байлгах нь маш чухал.

  • 103.229.122.108
    2025/08/26

    МОНГОЛ УЛС БҮР ТЭДНИЙ ТОГЛОМ БОЛОХ НЬ ҮҮ. АРАЙ ТЭГЭХГҮЙ БАЙЛГҮЙ. УЛС ОРНЫ ЭРХ АШИГ ЧИНЬ ЗӨВХӨН МАН-Ы ЭРХ АШИГ БИШ БИЗДЭЭ

    Хариулах
  • 103.229.123.20
    2025/08/26

    Хаха. Засаг ямар тоглоом уу? Ахин дахин солино гэж юу байсан юм

    Хариулах