​ Ши Жиньпин ОХУ-ын Төрийн Думын даргатай Бээжинд уулзжээ

Х.Батсайхан
2 цаг 48 минутын өмнө

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төрийн Думын дарга Вячеслав Володинтэй өнөөдөр Бээжин хотноо уулзжээ. Хятадын төв телевиз энэ талаар мэдээлэв.

Вячеслав Володин Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжигийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэ айлчлал ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын өмнө болж байгаа гэдгээрээ онцлог болж байна.

В.Путин энэ сарын 31-нээс ирэх сарын 3-ны хооронд БНХАУ-д айлчилж, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна