Автомашиныг улсын дугаарын “Тэгш сондгой”-гоор нь замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт ирэх лхагва гаргаас хэрэгжинэ

Zuv.mn
3 цаг 36 минутын өмнө

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод бүсчлэл харгалзахгүй тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнийг зохицуулах санал асуулга явуулсан билээ.

Санал асуулга өчигдөр 00.00 цагт дуусахад нийт 2542 хүн саналаа өгч, 63 хувь нь тэгш сондгой зохицуулалтыг дэмжсэн байна. 

Санал асуулгын дүн, зохицуулалт хэдий хугацаанд үргэлжлэхийг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанаар хэлэлцэж байгаа бөгөөд эхний ээлжинд хязгаарлалтыг ирэх лхагва гарагаас хэрэгжүүлэх шийдвэрийг гарггаад байна. Үргэлжлэх хугацуааны хувьд, гурван долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ гэсэн мэдээлэл байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна