Чингэлтэй дүүргийн нэр бүхий авто засварын газарт холимог тулааны тамирчин нь энэ оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэн ...-нийг зодож онц харгис хэрцгийгээр алахаар завдсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Цагдаагийн байгууллагаас уг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах”-ийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.7 “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгалаа. Улмаар 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна