Цахим орчинд бэлгийн эрүүл мэндийн талаарх буруу ойлголт түгээж, өсвөр үеийнхэнд садар самуун агуулга дамжуулж байгаа тухай баримт ил болж байна. Түүнчлэн энэ талаар мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэсэн сэтгүүлч рүү хувийн чатаар орж айлгах, сүрдүүлэх, доромжлох үйлдэл гаргасан нь бүр ч ноцтой асуудал дагууллаа.
Эх сурвалжуудын хэлснээр, уг этгээд олон нийтийн сүлжээг ашиглан “бэлгийн харьцаанд бэлгэвч хэрэглэлгүй ор” гэх мэт уриалга цацсан байна. Үүгээр ч зогсохгүй ДОХ зэрэг хүнд халдварт өвчнөөс хамгаалах эм бэлдмэл хэрэглэвэл аюулгүй хэмээн тайлбарласан нь мэргэжилтнүүдийн үзэж буйгаар нийгмийн эрүүл мэндэд заналхийлсэн, худал мэдээлэл түгээсэн үйлдэлд тооцогдохоор байна.
Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар ХДХВ/ДОХ-ын халдвар Монгол Улсад бүрэн устгагдаагүй, жил бүр шинэ тохиолдол нэмэгдэж байгаа үед ийм уриалга гаргах нь “залуу үеийнхнийг эрсдэлд хөтөлсөн, ёс суртахууны төдийгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхүйц ноцтой зөрчил” юм.
Садар самуун агуулгатай бичлэг нь насанд хүрээгүй хүүхдүүдийн хаалттай группт хүртэл тарсан тухай мэдээлэл байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байна. Өсвөр насныхан хоорондоо бичлэгийг дамжуулан үзэж байсан тухай эцэг эхчүүдээс ч мэдээлэл иржээ.
Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйл буюу садар самуун үйлдэл, сурталчилгаа түгээх заалтад хамаарах боломжтой бөгөөд хүүхдүүдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх ноцтой эрсдэлтэй.
Сэтгүүлчийг дарамталсан нь
Уг асуудлыг олон нийтэд хүргэж сэрэмжлүүлэг бэлтгэсэн сэтгүүлч рүү тухайн этгээд хувийн чатаар орж айлгах, сүрдүүлэх, доромжлох үг хэлсэн байна. Дээр нь тухайн этгээд өөрийн лайв бичлэгээс асуудалтай хэсгүүдийг устгаж, гүйцэд баримтыг нуухыг оролдсон тухай эх сурвалж мэдээллээ.
Эрүүгийн хуульд “айлгах, сүрдүүлэх” нь гэмт хэрэгт тооцогддог бөгөөд энэ нь хохирогчийг айдаст автуулж, эрх чөлөөг нь хязгаарлах үйлдэлд тооцогдоно.
Уг этгээдийн үйлдэл дараах зүйлүүдэд хамаарч болзошгүй байна. Үүнд:
Эдгээр зүйл ангиар ял шийтгэл оногдуулахдаа торгох, хорих, эрх хязгаарлах зэрэг хуулийн арга хэмжээ авдаг.
Цахим орчинд ийм төрлийн уриалга, бичлэгийг хүлээн зөвшөөрөх нь залуу үеийн эрүүл мэндэд бодитой эрсдэл үүсгэж болзошгүйг мэргэжилтнүүд онцолж байна. Эрүүл мэндийн зөв дадал, бэлгийн харьцаанд хамгаалалт хэрэглэх, эмчийн зааваргүй эм бэлдмэл хэрэглэхгүй байх нь чухал бөгөөд цахим орчинд цацагдсан мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг зөвлөж байна.
эх сурвалж tovch.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.135
мөнгөтэй хүн хүчтэй байна шүү.. хүнийг хүчээр харлуулж бна шүү
Хариулах66.181.186.212
мөнгөтэй тэнэгүүд их болж дээ хөөрхий дээ
Хариулах66.181.180.87
Дугархүү мөнгөтэй байна даа захиалгын дагуу пост гэдэг нь хэнд ч ойлгомжтой
Хариулах103.212.119.22
Дуугарахгүй.мөнгийг тэр бум,тэрбумаар нь олсийм чинь дийлдэхгүй ш дээ...
66.181.189.246
дугархүүгийн захиалгаар нийтлэжээ
Хариулах66.181.186.98
Энэ нөхөр яагаад хужаад амьдрахад бгаа юмвэ Дугаар эмчийг дарамтлаад өөрөө бас болчимгүй юм сурталчилаад бгаа юм вэ энэ Монголын иргэн мөнүү дүүрэн шивээс болсон тагнуулуу эсвэл туршуулуу харин ч энэ нөхрийг сайн шалгахаар юм бна шүү тархи угаалт хөлсний туршуул
Хариулах122.201.31.165
Хаха тархиа угаалгасан хөөрхий хөлсний бичээч