Төрийн банкны Тээврийн товчоо салбарын захирал Ч.Ариунгэрэл, ахлах теллер С.Алтанчимэг, вип теллер Б.Мөнхсүрэн нарын таван этгээд 44 иргэний нэр дээр хоёр тэрбум гаруй төгрөгийн, 70 зээлдэгчийн нэр дээрх 2.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй зээл гаргаж банкиндаа их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг долоон жил шалгагдсаны эцэст Шүүхээр шийдэгдлээ.
Хэргийг сануулбал, дээрх этгээдүүдийг Төрийн банкаар тогтмол үйлчлүүлдэггүй, эсвэл өндөр настай, хадгаламждаа их хэмжээний мөнгөтэй иргэдийн мэдээллийг судалж, хадгаламж дахь мөнгийг барьцаалан зээл авч, хүүний төлөлт нэртэйгээр шилжүүлэн хувьдаа завшиж байсан гэдэг үндэслэлээр шалгасан юм.
Тэгвэл нийт таван хохирогчтой, их хэмжээний мөнгө залилсан эл хэргийн хамжигчид хэмээгдсэн ахлах теллер С.Алтанчимэг, вип теллер Б.Мөнхсүрэн, харилцааны менежер Б.Нарантунгалаг, эдийн засагч Д.Батчулуун нарыг гэмт хэрэг үйлдээгүй хэмээн үзэж, шүүхээс цагаатгажээ.
Ингэснээр Ч.Ариунгэрэл гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, Шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял, нийтийн албан томилогдох эрхийг 4 жил хасаж, төрийн банканд 7.6 тэрбум төгрөгийг төлөх, Төрийн банканд битүүмжлэгдсэн данснаас 4,274,540,466 төгрөгийг нэр бүхий хохирогч нарын дансанд шилжүүлэх шийдвэр гаргажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.179.18
Юу ч ойлгосонгүй.
Хариулах103.57.92.76
Аймаар юм.санаанд ормооргүй
Хариулах