Есдүгээр сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Zuv.mn
2 цаг 45 минутын өмнө

Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах санал асуулгын дүнг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанаар одоо хэлэлцсэн. Энэ талаар Нийслэлийн авто замын түгжрэл бууруулах төслүүдийн зохицуулагч Д.Бадарсан мэдээлэл өглөө. 

Тэрээр "Энэ сарын 27-ны өдрөөс ирэх сарын 16-ныг хүртэл  тэгш сондгойгоор зорчих шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд сондгой өдрүүдэд сондгой дугаараар төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно. Ингэхдээ өглөөний 08.00 цагаас 20.00 цагийн хооронд хязгаарлана. Бүсчлэл харгалзахгүй. Дугаарын хязгаарлалттай өдрүүдэд нийтийн тээврээр зорчихыг иргэдэд санал болгож байна" гэв. 

Энэ сарын 27-ны өдрөөс ирэх сарын 16-ныг хүртэл тэгш сондгойгоор зорчих шийдвэр гаргасан ч есдүгээр сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна