Хоргодох байр хайгсад

2018/11/20
Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах бичиг УИХ‑ын даргад өргөн барилаа. Өргөн барьсан бичигтээ Засгийн газар унагах шалтгааны цөм нь ЖДҮ сангийн асуудал. Гэхдээ 27 гишүүн гарын үсэг зурсан жагсаалтыг харжээ суутал цочмоор 4 хүн дотор нь тууж явна. ЖДҮ санг жинхэнэ утгаар нь гуйвуулсан Н.Оюундарь, Г.Тэмүүлэн, Д.Ундармаа, Б.Саранчимэг дөрөв гарын үсэг зурсан нь олон нийтийн жинхэнэ жигшил зэвүүцлийг төрүүлээд байна.

1. Н.Оюундарь өөрөө 80 хувийг нь эзэмшдэг “Рэд стар клуб” ХХК буюу баарандаа Р.Сэргэлэн сайдын үеэс хөөцөлдөөд Б.Батзориг сайдын үед авчээ. 1.4 тэрбумын орлоготой энэ хатагтай ЖДҮ сангаас 800 саяын бага хүүтэй зээл авсан.

2. Г.Тэмүүлэн ГОК‑оос төрсөн тэрбумтны хүү гэгдэх гуншинтай, захгүй хөрөнгөтэй гэгдэх залуу гишүүн “Спа цогцолбор” ХХК буюу хувийн саундаа ЖДҮ сангаас 700 саяыг авсан.

3. Б.Ундармаа 128 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компаниудтай тэрбээр ЖДҮ сангийн бага хүүтэй зээлийг хажуугаараа өнгөрүүлж чадаагүй. Тэр “Доктор МЭИК” ХХК, “Капитал” банкаараа дамжуулсан татвар төлөгчдийн мөнгийг хүүгүй, эсвэл маш бага хүүтэйгээр авсан нь баримтаар нотлогдоод байгаа. Б.Ундармаа  ЭМДС‑аас 131 тэрбум, Нийгмийн даатгалын сангаас 109 тэрбум, Хөгжлийн банкнаас 51 тэрбум, Жайка төслөөс 12 тэрбум, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 7.6 тэрбум, ЖДҮ сангаас 52 тэрбумыг тус тус авсан байдаг.

4. Б.Саранчимэг өөрийн төрсөн дүү Б.Одончимэгийн нэр дээр байх “Сингапурхэльткейр центр” ХХК‑аар дамжуулан 800 саяыг ЖДҮ сангаас авсан нь илрээд буй. 
 
Хэдэн зуун тэрбумаар тоологдох хөрөнгөтэй Н.Оюундарь, Г.Тэмүүлэн, Б.Ундармаа, Б.Саранчимэг нарт У.Хүрэлсүхийн “ЖДҮ сангаас авсан мөнгөө буцаан төл, үгүй бол 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэсэн үг аянга мэт л сонсогдсон нь дамжиггүй. Иймээс төрөөс хумслагчид эцсийн хоргодох байраа Д.Хаянхярвааг болгон бооцоо тавьж ээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна