УИХ-ын Чуулганы хуралдаанаар гишүүд Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэнгээс асуулт асууж, үг хэлж байна. УИХ-ын гишүүн П.Сайнзориг Хууль зүй дотоод хэргийн салбарын шинэхэн сайд Г.Тэмүүлэнд хандаж үг хэллээ.
Тэрбээр “Манай сайд нар очоод дотоод хэргийн салбар руугаа их анхаардаг. Хэн нь цагдаа дээр сүр бяр үзүүлэх вэ, хэн нь генерал мөрдэстэнгүүдийг өмнөө ёслуулах вэ гэдэгт их анхаардаг шүү.
Та анхнаасаа хэн нэгний бамбай, сэлэм болох гээд ерөөсөө хэрэггүй. Түрүүчээсээ бамбай, сэлэм болоно гээд салбарыг чинь их сонин байдалд орууллаа. Энэ салбарт бол иргэдийн хуульт ёсонд итгэх итгэлийг сэргээж, нийгмийн зөрчилдөөнт нөхцөл байдалд дэг ёсыг хуульт ёсоор сахиулж хамгаалдаг л салбар. Тиймээс Хуульт ёсонд итгэх иргэдийн итгэлийг сэргээхэд л анхаарч ажиллаарай. Мөн хууль бичих техник эзэмшсэн залуучуудыг бэлдэх, бэлтгэсэн боловсон хүчнээ тогтоож ажиллахад анхаарч ажиллаарай” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
CHI BUU GUTSAA MUU TURIIN ESREG GEMT HEREGTEN MIN
Хариулах