Л.Оюун-Эрдэнэ: ҮАБЗ бүх хэргүүдийг ноот-лодог

Х.Есү
47 минутын өмнө

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “С.Молор-Эрдэнийн баривчилгаа явагдлаа үүнийг хууль зүйн сайд нь хийгээд байгаа юм шиг харагддаг. Сэтгүүлч дээр асуудал гарлаа Б.Энхбаяр хийгээд байгаа юм шиг харагддаг. Гэхдээ яг үнэндээ энэ бүх зүйл Хууль зүйн сайдын огт мэддэггүй зүйл байдаг. С.Амарсайхан ч үүнийг мэдрээд бууж байна. Ийм далд давхар систем явдгийг би дараа нь л ойлгосон.

Үндэсний аюулгүй байдал гэх нэрийг ашиглаж, үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүс дээр асуудал үүсгэдэг. Г.Тэмүүлэн сайдаар сайн ажиллах байх гэж бодож байна. Тэр хэн нэгний үгээр дпаалгавар биелүүлдэггүй, зарчимтай хүн.

ҮАБЗ бүх хэргүүдийг ноот-лодог. ҮАБЗ-ийн нэрийн өмнөөс гээд утасддаг. Энэ системээ ХЗДХ-ийн сайд сөрж чаддаггүй. Олон баривчилгаа болсныг салбарын сайд нь мэддэггүй. Цагдаа, АТГ, прокурор ёслоод л гардаг" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна