Ардчилсан намынэ гишүүн, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц өнөөдөр /2026.09.22/ төрийн ордонд явах үеэрээ цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Хар тамхины мафитай тэмцэх ёстой хуулийн байгууллага нь ялзарсан гэж С.Амарсайханы хэлсэн нь үнэн. Хар тамхи зарж байгаа хүнийг хамгаалж байгаа хуулийн этгээдүүд үүнд буруутай.
Хар тамхины наймаачидтай нийлсэн цагдаа нарт 20 жилийн ял өгөх хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдрийн хуулинд тээвэрлэсэн, хадгалсан гэж байгаа. Эрүүл мэндийн шалтгаанаар ууж байгаа эмч үүнд хамаарч байна. Зарж байгаа этгээдүүд 10 жилийн хорих ял авдаг бол Монголд хар тамхи байхгүй болно" гэв.
Үргэлжлүүлээд тэрбээр "Манай намын дарга нуугдчихаад гарч ирсэнгүй. Намын дарга шиг байж чадахгүй бол огцрох хэрэгтэй. ҮБХ-ны 380 гишүүний ихэнх нь компаниудын төлөөлөл байна.
Энэ хүн өнгөрсөн хугацаанд МАН-аас 54 тендер авсан байна. Үнэн бол хариуцлага хүлээх ёстой" хэмээн ярилаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.131
Үнэн шү дээ . Ийм хүмүүс олон болоосой!!! Монгол маань айхтар уруудаж байна даа.
Хариулах