Бусдыг барьцаалж 1.3 тэрбум төгрөг авахыг завдсан этгээдүүдийг баривчиллаа.
Тодруулбал цагдаагийн байгууллагад "манай хоёр дүүг барьцаалсан байж болзошгүй байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийг дагуу шалгалтын явуулахад 28-29 насны бүлэг этгээдүүд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 46 настай эмэгтэйд хутга тулган заналхийлж, түүний нөхрөөс 300 мянган ам.доллар 1.3 тэрбум төгрөгийг авахаар бэлтгүүлсэн нь тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагаа явуулж, сэжигтэй бүлэг этгээдүүдийг олж тогтоон хойшлуулшгүйгээр баривчилж шалгалтын ажиллагааг явуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна