ТОДРУУЛГА: 16 настай охин зам хөндлөн гарч яваад машинд мөргүүлж амиа алджээ

Х.Есү
1 цаг 10 минутын өмнө

Энэ сарын 21-ны өглөө зам тээврийн ослын улмаас арван жилийн сурагч газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Хэргийг тодруулбал, 09 дүгээр сарын 21-ний 07:40 цагийн орчимд гэмтлийн эмнэлгийн дэнжийн зам дээр тухайн осол гарчээ. 16 настай эмэгтэй хүүхэд зам хөндлөн гарч явах үедээ тоёота приус маркийн машинд мөргүүлж газар дээрээ амь насаа алдсан байна. 

Одоогоор хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ТЦА-ны мөрдөн шалгах хэлтсийн шалгалтын ажиллагаа үргэлжлүүлж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач "Хөгжил" сургуульд сурдаг байсан ба ангийн багш болон сургуулийн удирдлагууд тус хэргийг нуун дарагдуулж байгаа гэх мэдээллийг өглөө. 

Харин бид тээврийн цагдаагийн алба болон цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад хэрэг бүртгэгдсэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна