Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван ОХУ-тай хийж байсан шатахууны хэлэлцээрийн үеэр “мэдрэмжгүй” загнажээ

С.Батзаяа
1 цаг 20 минутын өмнө

Манай улс шатахуун тасалдаж, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-тай хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн. Үүгээр тус улс дайны нөхцөл байдлаас үүдээд гадагш шатахуун импортлохгүй гэж байсан ч Монголд тасалдахгүй нийлүүлэхээ мэдэгдсэн.

Ээлжит уулзалт, яриа хэлэлцээрийн үеэр “Газпром” компанийн удирдлага “Манайх шатахуунаа хэвийн нийлүүлье. Харин танайхаас тодруулах зүйл байна. Манай компанийн ХХБ дахь дансыг яагаад хаасан бэ” гэхэд хуралд оролцож байсан Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Монголын нэр бүхий хоёр банк дайныг санхүүжүүлэхэд зориулж мөнгө угаасан, гүйлгээ хийсэн, бэлэн мөнгө гаргасан байж болзошгүй мэдээлэл олон улсад цацагдсан. Үүнээс болж хязгааралт тогтоосон” гэж хариулжээ. Үүнд тус компанийн удирдлага уурлаж, яриа хэлэлцээгээ болих дээрээ тулсан байна.

Манай улс ОХУ-аас шатахууны 95 хувийн хараат. Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж, шатахуун хомсдолтой, тасалдаж буй энэ цаг үед Г.Энхтайван захирлын “мэдрэмжгүй” мэдэгдэл, хариултаас болж, улсаараа шатахуунгүй болох нөхцөл байдал үүсэх дөхсөн байна.  

Г.Энхтайваны хувьд Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, Гадаад харилцааны яам, Хөдөө аж ахуйн давхар даатгалын корпораци, Монголын үндэсний давхар даатгалын корпорацид ажиллаж байгаад Монголбанкинд “суурьшжээ”. Улс төрийн хүрээнд түүнийг УИХ-ын дарга асан  Г.Занданшатарын ойрын хүн, Монголбанкны дэд ерөнхийлөгч болоход нь ч УИХ-ын даргын нөлөөгөөр томилогдсон гэгдэж байсан билээ. Монголбанк УИХ-ын харьяаны байгууллага юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.223
    56 минутын өмнө

    Ажлаас нь чөлөөлөөё

    Хариулах