Япон улс Чингис хаан ОУНБ-ын өргөтгөлд зориулж 150 тэрбум иений зээл олгоно

С.Гандэлгэр
1 цаг 8 минутын өмнө

Япон улс Монгол Улсад Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлыг Улаанбаатар хотод өргөтгөхөд зориулж ойролцоогоор 150 тэрбум иений хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Уг зээлийн асуудлыг мягмар гарагт болох Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи болон Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осор Учрал нарын дээд хэмжээний уулзалтын үеэр албан ёсоор тохиролцох төлөвтэй байна. Мөн хоёр улсын Засгийн газар энэ үеэр дипломат ноот солилцох аж. 

Монгол Улсын Их хурлаар уг зээлийг аль хэдийн баталсан бол Японы Засгийн газар мягмар гарагт шийдвэр гаргах юм. Япон улс 2021 онд ашиглалтад орсон тус нисэх буудлыг хөгжүүлэхэд өмнө нь 65.657 тэрбум иенийн зээл олгож байсан. Гэвч зорчигчдын урсгал анхны таамаглалаас ихээхэн давсан учраас нисэх буудлын том оврын онгоц хүлээн авах зогсоолын талбай болон зорчигчийн терминалын барилга эрэлт хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй болжээ. Иймээс хоёр улсын Засгийн газар нисэх буудлыг өргөтгөх шаардлагатай гэж үзсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна