Сургуулийн байранд өсвөр насны хүүхдүүд маргалдсаны улмаас нэгнийгээ хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад “Сургуулийн байранд хүн хутгалуулсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад, тус байранд оршин суух 15 настай, эрэгтэй Э нь 16 настай, эрэгтэй Б-гийн нурууны зүүн доод хэсэгт хутгалж гэмтээсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Хэргийн нөхцөл байдлыг тодруулбал, 16 настай Б нь тоглоомон бялтан буугаар 15 настай Э-гийн чих рүү буудсанаас үүдэн тэдний дунд үл ойлголцол үүсэж, улмаар Э уурлан дээрх үйлдлийг гаргасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна